Page 117 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 117

117   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               тайчив. Энэ vед Цэрэн туйлаар сонирхол тавьж ганцаараа инээн шамдамтайгаар
               ширтэнэ. Хvvхэн дээлээ тайлаад нэгэн их толины ємнє очин нvvрээ харж vсээ
               нэгэнт илээд шууд дотуур хувцсыг тайлан чармай нvцэглхэд залуу Цэрэнгийн
               сэтгэл vнэхээр тааламжтай бєгєєд, ямар нэгэн зол завшаан санагдахыг єгvvлэх
               юун. Хvvхэн нvцэглэсний хойно мєнхvv байран дээрээ зогсож, хэдэн зvйлийн
               гимнастик хийх нь, тvvний бvхий л гишvvн цогцос нэгд нэгнээр тодорхойяа
               vзэгдэхээр vл барам, янз янзаар инээдтэй бєгєєд сэтгэлийг хєдєлгєх vзэгдэл бас
               vзэгдэнэ. Нарийвчлан ажиглавал, хvvхний нас арван найм естэй агаад гуа сайхан
               бие нь цахилгаан дэнгийн гэрэлд vзэсгэлэнтэйгээр гялбалзан vзэгдэх бєгєєд
               хєдлєх аашлах зан нь ганцаар байтал, алдартай индэр дээр бvжиглэх жvжгээс онц
               болохуйяа, залуу Цэрэн хажуу дахь юмыг нураан урагш тэмvvлж ширтэх бєгєєд
               сэтгэл зvрх нь хэдvйнээ тэртээ цонхны ирмэг дээр бvжиглэнэ. Хvvхнийг гадаад ба
               дотоодод нь хvртэл ханатал ажиглаад, бахдан хvсэх санааны vvднээс даруй нэг
               зурвас цаасан дээр:
               Бага залуу охин чи,байшингийн цонхны чандаас
               Гуа сайхнаа гайхуулахыг ханатал харж
               Алга ташиж баяр сайшаалыг хvргэнэ
               Гагцхvv цадтал vнсэхийг чамаас эрнэ.
               хэмээн бичээд, нэг тоглоомын бууны дотор хийж тэр зvг буудсанд явштал хvvхний
               зvрхний тус оноход хvvхэн цочин авч vзвэл, нэг тийм хуудас байх бєгєєд ихэд
               гайхаж ийш тийш ажиглавал, Цэрэн байшингийн гэрлээ ноцоож шагайна. Хvvхэн
               хэдийвээр ичингvйрсэн боловч Цэрэнг vзвэл нэг залуу цэвэрхэн эр тул харин
               бахархаж єчvvхэн ч хэрдхийхгvй, нvцгэн хэвээр тэртээ цонхны хажууд маяглаж ,
               амттайхнаар инээн тvvний даллах бєгєєд, агшин зуурын дотор зуун оны нєхєр хань
               адил хоѐр цонхны чандаас харилцан танилцаж маргааш учрахыг болзон тус тусын
               этгээдээс агаарт харилцан vнсэлцээд, ор орондоо орцгоож тайвангvйгээр унтавай.




                                                       <ХИ ХИ ХИ >


               Цэнгэлдэх хvрээлэнгийн зочдын тасалгааны хаалгыг нээмэгц гурван залуу бvсгvй
               ширээ тойрон сууж хооллох бєгєєд <Хvvе та хаалгаа хаа хи, хи, хи> хэмээн
               инээлдэнэ. Нvдээ анилдуулан, ирмэлдvvлэн, аальгvйтэх бєгєєд <Хvнээс айдаг
               яасан хvvхнvvд вэ> гэвэл, мєрєє хавчин, хvзvvгээ ганхуулан: <Айлгvй яах вэ,
               айлгvй яах вэ> гэж бас л дахин: <Хи, хи, хи > гэж инээлдэнэ Орж суугаад нэгэнт
               ширвэн ажиглавал:« Хvн хоол идэж байхад хараад) гэж мєн дахин «Хи, хи, хи» гэж
               инээлдэнэ.
               Хvрэн даавуун дээлийг нарийн дурдан бvсээр бvсэлж, цагаан орос малгай ємссєн
               бєгєєд зvvн талын соѐондоо алтан шvдийг хийсэн хvрээний хєєрхєн нэгэн хvvхэн
               хєдлєх бvр аальгvйтэх бєгєєд харах бvр «Хи, хи, хи» гэж нvдээрээ инээнэ.
               Дараагаар, чи ингээд, би ингээд, тавгаа цааш нь, шаазангаа нааш нь, энэ хvн нь,
               тэр юм нь гэлцэн, дээгvvрээ тvлхэлцэн, доогуураа нудралцан, арван таван
               минутын vргэлж:«Хи, хи, хи» гэж инээлдэн байгаад басхvv «Хи, хи, хи», «Хи, хи,
               хи» гэж аальгvйтсээр гарч одов. 1930 он






               ЦАХИМ НОМЫН САН
   112   113   114   115   116   117   118   119   120   121   122