Page 118 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 118
118 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ААЛЬГYЙГЭЭС, ХАМАРГYЙ
Шинэхэн авсан опел дугуйны дээр бєгсєє холбилзуулж, сиймхий торгон оймсны
дээгvvр гуяа гялалзуулсан, хєдєєний гэхэд гоѐмсог, хvрээний гэхэд урьд vзэгдээгvй
хvvхэн усны гудамжийг уруудан, ухаангvй жийж явна.
Комбинат дээрээс гарсан, хойноо юм ачиж, урдаа хvн суулгасан бохир хар
дугуйтай, бор даавуу дээлтэй,ажилчин гарч ирэхэд хvvхэн дээгvvр харж , исгэрэн
дэгжирхэн сээмэлзэж, ягхийтэл тулгаран завдахад Лувсан бохир хар дугуйгаа
буруу тийш нь нэг эргvvлж, зєв тийш нь хоѐр холбилзуулсан боловч, хойноос ирж
байгаа хvvхэн хайхралгvй байгаад, хариугvй ойртоход: «Хvvе, яадаг билээ, хvрээд
ирлээ,халдаг балдаг, хаашаа хvн бэ ?» гэж уулга алдаад тулгаран унав.
Дурдан дээл нь дугуйны гинжинд орж , дvгрэг цагаан царай нь ув улаан болов.
Хажуугаар явсан хvнийг ханцуйгаараа даллаж : «Ёо, Ёо» гэж ярвайн, уруулаа
унжуулж, уйлах мэт гингэнэж, энэ хvнд эрхэлж, тэр хvнд тэмvvлнэ.
Ажилчин хvн:«Аальгvйгээс хамаргvй» гэвэл « За яршиг даа, та юу хэлж байгаа юм
бэ дээ, хvvе яадаг билээ, хамаргvй бол харин хэцvv байгаа, vгvй ердєє хvний
царай яаж харах билээ» гэж нvvрээ таглана. 1930 он
ХУУЧИН ХYY
Хєдєєгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд,
буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бєгєєд дєрвєн зvг цэв
цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин
хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад
vvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина.Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл
нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv
ертєнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих
ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ѐс хэмээн худал ярихыг сонссоор, єдєр
сарыг улируулна. Тэртээ уулыг єнгєрвєл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн
хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос
гээгдэнэ. Єглєє бурханд залбирч, vдэш тэнгэр мєргєсєєр нэг насыг харанхуй манан
дотор барна.
Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж , хатируулсаар хvрч ирэх бєгєєд цагаан
давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн
vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж
сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо
сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ
хєлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж
байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо
хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон
ЦАХИМ НОМЫН САН