Page 123 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 123

123   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Мөнхүү хүүхэн хотын залуу эр Чулууныг мөн ч сонирхох янз бий. Ихэд хүндэтгэн
               хөдлөх бүр хөнгөмсөг ичимтгий байдлыг үзүүлэх боловч хоѐр залуу хүн тул даруй
               ...
               Чулууны сэтгэлд сайхны санаж бодож мөрөөдөж агсан зүйл агшин зуур цугаар
               орхигдоод харин нэгэн үлгэрийг үүсгэв. Түүнээс энэ хоѐр үдэш бүр энэ худгийн
               дээр уулзах болов.




                                           ҮҮРИЙН ЖАВАР, УУРЫН ЧИМЭЭ

               Умард уулын оройгоор бараан манан оргин буцалж, шамарага цас бөөн бөөнөөр
               хаялаад, эргэн тойрон харанхуйлж, дөрвөн зүгийг олохуйяа бэрх, хөндий талыг
               хунгар цас бүрхээд, хязгааргүй мөсөн далай болж, түүний дунд хүн мал орших
               байтугай, зэрлэг араатан зугтан зайлмаар байв. Тэгж байтал тэртээ давааны
               үзүүрт хоѐр хар гэр овоолсон аргал мэт бүрэг бараг үзэгдэх бөгөөд ар талын нь
               цас хэдийнээ хөрзөнтөн хучиж, өмнө этгээдээс хаалга үүд нь нэг нүх адил
               харагдана. Улам ойртвол, хотон дотор нь хоѐр, гурван туранхай үнээ хөндлөн гулд
               унаж нохой зогсон, баруун умарт зүг тийш нэг үе ульж нэг үе хуцна.
               Гэтэл зүүн талын гэрээс уранхай хөх даалимбан цувцаа нөмрөөд, үсээ
               сэгсийлгэсэн хүүхэн уур савсуулан гарч ирээд, өрхийг татаж, араг цас үүрэн, аргал
               хормойлсоор гэртээ оров.
               Удалгүй уурын чимээ сонсдон, утаа тооноор оргилж басхүү гэрийн цоорхойгоор
               хэсэг хэсэг пор пор хийнэ.
               Гэрийн дотор баруун талд навтас мавтас үргэлжилж, хүн суух зайгүй, умарт
               этгээдэд нэгэн шүүгээний дээр тоос дарсан гүнгэрваатай бурхан тавьсны өмнө
               дутуу шатсан зул цөгцтэйгөө байна. Зүүн этгээдэд нэг банзан давшуургын дээр
               хучлаганы дотроос үс нь хоѐр хуруу хэртэй ургасан буурал толгойн орой цухуйж
               бүхий бөгөөд үгширтэл ханиах чимээ нь чавганц хүн бололтой.
               Хөлдүү хүйдсийг хүүхэн Ханд ноцоож ядах бөгөөд түүний утаа гэрийн дотор
               бүгшин нүдийг хорсгоно. Тэр нь нүдээ бүлтийтэл галаа үлээж нөмгөн дээлтэй
               чичрэн дагжин ийш тийш самгардан, байтал түүний хэвтшийн дотроос тасхийтэл
               авиа гарч, жаахан хүүхэд чөлөө завгүй уйлаж эхлэв. Ханд самгардаж, нэг гараар
               хүүхдийг хөдөлгөн, нөгөө гараар цайг нүднэ. Хэдийгээр өсөх наснаас үгээгүй ядуу
               амьдарч, хүйтэн халууныг өнгөрүүлж, зовох зүдрэхийг үзсэн боловч хөөрхий
               зайлуул царайгаа барайлган бухимдахыг өгүүлэх юун. Арайхийж цай буцлав.
               Хүүхэн бага тайтгарч, бүсээ бүсэлж, цайгаа уудлаад хөгшин чавганцын орны өмнө
               нэг домбо аваачиж хар аяган дотор өчигдөр үлдсэн зутангийн дээр хийж өгөөд,
               харин өөрөө цай уулгүй нэг хуутай цайг барьж гаран хөлдүү цасыг гутлаараа
               сагуулсаар, баруун гарийн үүдэнд очиж, өрхий нь татан бас гал түлж тэнд хэвтсэн
               өвгөн эмгэн хоѐрыг дуудан сэрээж цай өгнө. Баруун гэрийн хоѐр настан сая босож
               Хандын авчирч өгсөн халуун цаыг оочлохын хамт түүнд талархан баярлаж, нүдний
               нулимсаа гүлтэгнүүлэн үхэг дотроос нэг хэсэг цагаан тосны хог гаргаж, хагасыг нь
               Хандад өгөөд хагасыг нь өөрийнхөө аяганд хийв.
               Энэ хоѐр айл ямар айл бэ? гэвэл, зүүн талын гэр нь Халтар Дамдиных, мөн
               Дамдин хэдийнээ үхжээ. Түүний эхнэр Думхүү нэгэнт чавганц болоод, ганц хүүхэн




               ЦАХИМ НОМЫН САН
   118   119   120   121   122   123   124   125   126   127   128