Page 128 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 128
128 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж
нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж
эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз
горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт
агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан
ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд:
«Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай
мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноѐлох хүн яасан олон
билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ.
Үл өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал, баруун
хамрын айлд морь усалдаг залуу хөвгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг
дуудав. Чүлтэм, Цэрмаа энэ хоѐр айлын зарц болсны гавьяагаар дотно танилцаж
амрагласан боловч, гэрийн эзэд, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг
байдаггүй гэж тэр хоѐрыг элэглэн наадах ба шоовдорлон загнаж, учруулдаггүй
бөлгөө.
Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан
нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн,
инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур Цэрмааг үзээд: « Яаж
байгаа чинь энэ вэ?» гэж шоовдорлон хэлээд одох дууг Дагдангийн эхнэр сонссон
даруй, гэрээ үүдийг чанга хаян гарч ирээд: <Чи яасан золиг вэ, түлээгээ
хөрөөдөхгүй, яасан монди вэ.> гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж : <Би
ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул Чүлтэмийг туслалцахыг
гуйсан билээ.> гэхэд Данзангийн эхнэр аргагүй ажлаа бодож : <Тэгвэл та хоѐул
бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ> гээд гэрт оров. Завшаанаар Чүлтэм, Дагдангийн
алтан босгыг алхан орж ирээд, Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө.
Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж, сэвсгэр цас
хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоѐр түлээ хөрөөдөх дуу хяхнан
чахнах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны
аялгуу лугаа хутгалдахад хэдийгээр уйтгартай боловч, хүйтэнд чимчигнэсэн
хуруугаа хааяа нэг амандаа хийж <Аах>гэж амьсгаадан дулаацуулж хоѐр
сэтгэлийн үгсийг ярилцан, зовлонгийн гүнг нэг, хоѐр наадам тохуугаар хууран
өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа, гэрийн эзэд гоѐ хувцас үйлдэж байгаа
ба элдэв зүйлийн амтат идээ бэлтгэж байгааг тоочин, өөрийн байдлыг ярихад
Чүлтэм мөн өөрийн эзэд, жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт
хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхөд нь
Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дээлийг өмссөнөөс илүү сайхан санагдаж
авай. Цэрмаа, Чүлтэм хоѐр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан
учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын
зуур түлээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул, одоо гэрийн ажил хийх
хэрэгтэй болов. Цэрмаа, Чүлтэмээс салан гэрт орвол бурхны өмнө унийг тултал
боов өрж, тахил тахиад, тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавагтай
идээнүүд ба ууц мах, банш буузыг хучин ѐсоор тавьжээ. Эднийг үзвэл, цөм
Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд,
битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана.
Цэрмээд Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээн авчирч өмстүгэй гэсэн боловч,
Цэрмаа маргааш өмсөнө гэж саармаглан хэлж, хойш тавиад, харин Чүлтэмийн
ЦАХИМ НОМЫН САН