Page 133 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 133

133   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хэмээн олон vг хэлэлцэж чадахгvй. Болд эдгээр байдлыг vзэж сонсох тутам мєнхvv
               хvмvvсийг хайрлан энэрч нигvvлсэхийн хамт тэдний харгис догшиныг гайхаж ядах
               бєгєєд хоосоор сэтгэл эвдрэн байх vес баруун гэрээс мєнєєх гурван хvн бас гурав
               дєрвєн хvний хамтаар гарч ирээд, нvдээ бvлтийлгэн, шvдээ ярзайлган, тэдгээр
               хvлэгтэй хvмvvсийг би vvнийг ингэж ална. Чи тvvнийг тэгж ал хэмээн заан ярилцах
               нь vнэхээр мангас махчин гэгч шиг. Гэтэл нэг ногоон дээлтэй хэв хадаг зvvсэн
               хvvхэн тэдний дунд салбагнан явах бєгєєд хооронд дуудахыг нь сонсвол дарь эх
               гэнэ. Алцганан Болдын дэргэд ирж би vvнийг маргааш ална хэмээн маузер буугаар
               чичих нь инээдтэй. Ийм єлєгчин бас явалцана.
               Єнєє єглєє Болд мєн vдэш санамсаргvй буугийн аманд тохиолдоод байгааг хэн
               яахин олж мэднэ.
               Yдийн хонь ирсэнгvй, орой бас vгvй болоход Болдын гэрийн хvмvvс гайхан ядах
               бєгєєд морио алдав уу, юу болов хэмээн дэмий л эрэгцvvлнэ. Гэтэл нар шингэхийн
               vед Балгармаа хvрч ирэн, Болд буцаж ирсэн эсэхийг асуухад тэд нар ихэд цочин,
               эдvгээ хvртэл ирээгvй гэх бєгєєд ямар учир болсны тєлвийг Балгармаагаас
               сонсоод эцэг эх хоѐр даруй морь эмээллэн эрэхээр одов.
               Тэгэхээр хvмvvсийг чухам дээрэмчин буюу зандалчин хэмээн хэлэлцэн єрнєж
               байхад зvvн айлын Гонгор тайж суулцаж байсан бєлгєє. Энэ хvн бол хуучин цагийн
               нэг феодал, ноднин євєл ба мєн хавар Тариатын хvрээ хэд орохдоо тэндэх
               ихээхэн лам нартай удаа бvр учирч эсэргvv гарахын vнэрийг бага мэдсэн боловч,
               баахан айж дув дуугуй чагнан сууж агсан хvн тул, энэ мэтийг сонсоод тархинд нь
               гэрэл тусаж, хєл дэгдэн тэсэхгvйдээ арга гаргаж, Болдын тул, лам нараас тєлєг
               vзvvлж ирье хэмээн шалтгаалж, хуучин янзын дээлээ ємсєн, жинсээ сэмээр
               євєртлєн яаран мордож Хvрээ зvг явав.
               Гонгор явах зам нэгэнт харанхуй бол, бvрэг бараг одны сvvмэлзэх гэрэлд бодох
               санаж явах нь хуучин засаг босвол, дээдсийг бялдуучлан, доодсыг дарлана хэмээн
               зvрх нь дэлдэх бєгєєд айл аймаг суугаа Болдод туслах бус, харин тэр vрэгдвэл
               гэрийн хєгшид бvсгvйчvvдийг нь мэхэлж дарлан , хєрєнгєнєєс нь завшина хэмээн
               шvлс цувруулж цээж нь урагш тэмvvлэн, бєгцийн шогшино.
               Гэтэл Болдын гэрт хоцрогсод алмайран байх vес гарвал хvн Нохой хорь хэмээхэд
               Болдын эх яаран гарвал Балдан хэмээгч хvн мориноосоо бууж байна. Тvvний морь
               ихэд хєлєрч амьсгал зогсохгvй. Балдан: Авгай сайн уу? хэмээгээд гэрт орж, мэнд
               амрын дараа нэг аяга цай уухын зуур хойд хоршоог эсэргvvчvvд ирж дээрэмдэн
               тvймэрдэв. Эрхлэгч байсан нэг хvн баригдав. Би арай зугтан гарав. Барьсан хvнийг
               бараг алдаг гэнэ. Алахдаа айхтар тамладаг гэнэ. Баруун хойд сумдаар ийм явдал
               гараад одоо нэлээд хоног болж байна хэмээмэгц хєгшин залуу бvгдээр дуу алдан
               сандрах бєгєєд Болдын эх:
               -Хvv минь ! хэмээн хашхиран муужран унав. Балгармаа галын хажууд уйлан
               цухалдана. Болдын євєг эцэг одоо дvрвэж нvvх буюу хэрхэхийг Балдантай
               ярилцах ба хєвvvнийг хойноос бачимдана. Гэрийн дотор уйлаан майлаан, vймээн
               сандраан болон учраа олж чадахгvй байхад Балдан єгvvлрvvн:
               -Уйлж сандраад ч ямар тус байх аж. Харин хотоос ардын цэрэг ирж буй чимээ
               байх тул, эртхэн хvн илгээж хэл болон газарчилбал гагцхvv аврагдах магадгvй.
               Миний морь эцсэн, нvд бас муу, та ийм настай, хvvхэд багачуул байхгvй юу! Танай
               айлын Гонгор яасан бэ? хэмээн Болдын євєг эцэгтэй хэлэлцэхийн сацуу галын
               хажууд уйлан суух хvvхэн Балгармаа:




               ЦАХИМ НОМЫН САН
   128   129   130   131   132   133   134   135   136   137   138