Page 138 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 138

138   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр




               2
               Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсийг нь
               хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан
               ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар
               цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан
               алдмаар. Хоѐр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг
               баясгана.

               3

               Энэ үе удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал
               хэмээн нэрийдэн, Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу тарган морины үнэ
               хаялцана. Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгүй гэнэ. Цугаар нэг зэрэг
               шувуун саарлын тухай яриа бололцоод, оройн шар наранд зүг зүг, гэр гэртээ хоѐр
               гурваар нийлэлдэн, ярилцан, исгэрэлдэн одоцгоов.
               4

               Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу
               гилтгэнэж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Гэтэл Сүрэнхүү гэрээс
               гарч, морио барьж эмээллэн мордоод зүүн зүг одов.

               5
               Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ. Сүрэнхүү хөндлөн
               сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг юманд яарна. Шувуун саарал нь хазаар
               даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр тэмүүлэн хатирна.

               6
               Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул, өвсний толгой найгана. Өмнө
               биеэр хэрэн давхих гөрөөс уг ѐсоор цэнгэлдээд, долгион мэтээр өнгөрнө.Шувуун
               саарал морь нь Сүрэнхүүгийн унаа-аа, сүүмэн сүүмэн харагдах нь Сүнжидмаагийн
               нутаг аа.
               7
               Харь хошууны нутаг ороход урьд үзэгдээгүй уул, ус бас ч сонин . Үүгээр түүгээр
               адуу мал зөндөө бэлчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд
               янцгааж, айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана.

               8
               Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах нь их тул чиглэсэн зүг шунаж
               давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар,
               нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг бутруулсаар, ойр зэргэлдээ
               суусан нутгийн айлын хөгшид залуус түүний барааг харж гайхна. Ийм сайхан морь
               унасан хүн хаашаа одно хэмээн цөм ширтсээр хоцорно.
               9
               Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эргэцүүлэхийн зуур далд орон,
               сураггүй болжээ. Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн




               ЦАХИМ НОМЫН САН
   133   134   135   136   137   138   139   140   141   142   143