Page 139 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 139

139   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон хэмээн баярлах боловч
               хуучин сар орой мандах тул, холхи замын чигийг олж ядна.

               10
               Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах замыг гагцхүү
               шувуун саарал удирдаж, тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэн авч, гагцхүү хэдэн
               од энд тэнд сүүмэлзэж, нөхөр болон. Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана
               бүхийг лавлан эргэцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч гялалзав.

               11
               Сүрэнхүү түүнийг үзэн баясаж шууд давхин одох замд торох юмгүй, шувуун
               саарлын туурайнаас байн байн гал бадарна.
               Удалгүй нэг бөглүү газарт хоѐр гурван гэрийн хаяанд нохой хуцуулан хүрэхийн
               сацуу мөнхүү гэрээс хүн гарч нохойгоо дуудна.

               12
               Сүрэнхүү зорьсон газар хүрэв үү, ядавч айл аймгийн хүнтэй учрав уу хэмээн
               сэтгэж жолоогоо харанхуйн дунд татан баруун гэрийн хаяанаа зогсоход нэг эмгэн,
               нэг бүсгүй, нэг хар хүн гэрийн гадаа зогсож байх агаад эмгэн нохойг хорихын зуур
               хар хүн нэг зэрэг ажиглаад хүүхнийг нудран гэрт оров. Үүний учрыг хэн ч үл мэднэ.

               13
               Сүрэнхүү чавганцаас Сүнжидмаагийнх хаана вэ хэмээн асуувал чавганц «Аа-а би
               сайн мэдэхгүй хүүхдээс асууя» хэмээн озж гэдрэг гарч ирээд «А эндээс холгүй,
               гэвч ойр бус, бас ч шөнө харанхуй болсон тул морь бие алжаасан аваас манайд
               хоноод өглөө эрт мордвол дээргүй юу, хэрэв одоо явъя гэвэл авгай чинь авгай
               зааж өгье» хэмээхэд Сүрэнхүү яарах тул «Морь бас ч хөлрөөгүй. Нас мөн ч залуу,
               авгай зааж өгнө үү» хэмээнэ.

               XIV
               Чавганц «А-хүү минь энэхүү зүүн өмнө бүрэлзэж харагдагч нурууг даваад нэг
               хоолойг уруудан нэлээд явмагц нэг нуур тохиолдоно. Түүний орчим бяцхан шавар
               бүхий тул болгоомжлон явах хэрэгтэй. Гэвч тэр үе сар гарах биз. Түүнээс цааш нэг
               тойроод баруун өмнө зүг хандвал нохойн дуу сонсдоно. Тэр чинь Сүнжидмаагийнх
               эс байвч хуруугаар зааж өгөх саахалтанд хүрнэ» хэмээн дахин давтан
               тодорхойлон хэлж сайнаар зааж өгсөнд Сүрэнхүү талархаж даруй морь ташуурдан
               одов.

               XV
               Сүрэнхүү шувуун саарал хоѐр хоногийн газрыг өдөрт хүрэхийг их л чармайсан.
               Хараахан ойртон очиход хүний сэтгэл нэн бахтай. Морины хөл улам хөнгөн
               болжээ. Чавганцын заасан зам үнэхээр зураг адил тодорхой. Удалгүй нохойн дууг
               сонсож гурван гэрийн хаяанд хүрэв.Нохой хорь хэмээн дуудахад айлын хүмүүс
               цугаар унтсан тул нэлээд удсаны хойно гэрийн дотроос «хэн бэ» хэмээн хашхирав.
               Сүрэнхүү «Сүнжидмаагийнх энэ хавьд бий гэсэн нь хаана байна» гэхэд гэр
               дотроос нэг бүдүүн дуутай хүн «Юу гэнэ ээ та хаанаас явна вэ танд хэн зам зааж




               ЦАХИМ НОМЫН САН
   134   135   136   137   138   139   140   141   142   143   144