Page 135 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 135

135   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               харин vйлддэг аж. Хэдэн хvлээстэй хvн хэдийгээр тус тусын амийг хорлон vхэхийг
               эрмэлзэвч хєдєлж чадахгvй тул шєнийн харанхуйд єдрийн аюултай тамлал нvдэнд
               нь харагдан сэтгэлээс нь гарахгvй бас нэг шєнє тарчилна.
               Хэрхэн энэлэвч, хvн тул аргагvй vvр шєнийн vеэр єчvvхэн нойрт дарагдан, агшин
               зуур амгалан болж байтал гэнэт vхэр буун дуу хэдэнтээ дуугарахад бvгдээр сэрж
               чагнавал, тэртээ уулын хажуугаас ардын цэргийн тавих их буун дуу яруу сайхнаар
               дvнгэнэх нь чихэнд сайхан бєгєєд басхvv сэтгэл сэргэнэ. Тэдгээр хvлээстэй хvмvvс
               тус тус баярлаж, зориг тєрж, бид алагдавч яах вэ . Энэ муу зандалчингуудыг даруй
               сєнєєх цаг ирэв хэмээн ярилцана.
               Жанжин манжин нь босож сандран гvйлцэв. Жагсаал цэргээ бэлтгэх юм болов.
               Чавганц хєгшид, лам нар лам мам нар нийлж навсайж савсайлцан эрэмдэг
               зэрэмдэг буу сэлэм, эвэр хулсан нум сум, бялуу шийдэм хvртэл барилан, атга
               шороо тарнидуулан євєртєлсєєр ардын хуягт цэргийг эсэргvvцэнэ хэмээн хэд
               хэдэн зуун хvмvvс болон хэдэн буутайгаа туулган олох нь инээдтэй.
               Агаарын онгоц нисэн ирэв. Айж сандран тархан унана. Хуягт тэрэг хvрээд ирэв.
               Хуйлран гvйлдэж энд тэнд vхнэ. Хоромхон зуурын дотор єєр ертєнц болов. Хойд
               даваан дээгvvр улаан туг хийсэн vзэгдэхэд хvлээстэй хvмvvсийн нар гарч ардын
               цэргийн ура хэмээн хашхирахад авилгагч харгисуудын сvнс зайлан, ард тvмний
               сvлд хєгжинє.
               Балгармаа олон цэргийн дагалдан давхиж, бахдан баярлах боловч, Болд яасныг
               мэдэхгvйдээ бачимдан нvд тавьж, алагдсан хvний хvvр тохиолдвол ажиглаж vзэн
               явсаар хэдэн цэргийн хамт мєнєєх хvлээстэй хvмvvсийн дэргэд хоѐр нvднээс
               нулимс гарган Болдыг тэврэн унав.
               Цэргvvд тэдний хvлээсийг тайлж сувилахад Балгармаа Болдын хvлгийг тайлж
               сувилна.
               Нэг єглєє, vдшийн гамшиг ийнхvv єнгєрч, ардын улаан цэрэг олны дайсныг дарав.
               Болд, Балгармаа хоѐр vзээгvй юмыг vзээд буцах замдаа тархсан хоньд юугаа
               цуглуулан туулж, баясан ярилцсаар харив.
               Энэ vед Идэрийн гол мєн хэвээр урссаар ....... 1933 он




                                                 ХАВРЫН САЙН ЄДЄР


               Хаврын сvvл сарын эцэс «ням гариг» хараахан тvмэн бодисын дэлгэрэхийн vес
               vнэхээр нэг сайхан цэлмэг бєгєєд хvн бvхний зун сэтгэлийн хєдєлгєсєн сайхан
               єглєє байв.
               Жvрмэд эртлэн босож, зэргэлдээ айл дахь єєрийн янаг хvн Дулмаатай морь унаж
               зугаалан одов. Хараахан гэрийн хаяанаас гарч мордон явахад Жvрмэдийн бор
               морь, Дулмаагийн шарга морины алхаа нийлж толгой даран явах агаад тэнгэр
               тунгалаг, агаар ариун энэхvv тааламжтай єглєє, тэр хоѐр царай царайг харж, бие
               биедээ урамтай vгс солилцон, тэртээ уулын зvг явна.
               Энэ єдрийн аятайханд хотын хєгшид залуу хvмvvс хэн ч гэсэн гадна явж агаар
               салхинд зугаалахыг vл хvсэх нь vгvй,. Зам явах хvн морьтой, тэрэгтэй, явган
               дугуйтай маш олон хэсэг, уурын тэрэгтэй, хvмvvс хажуугаар дараа дараагаар
               дайран єнгєрєх боловч Жvрмэд, Дулмаа хоѐрын морь унаж явах шиг зохистой нь




               ЦАХИМ НОМЫН САН
   130   131   132   133   134   135   136   137   138   139   140