Page 131 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 131

131   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               эр эм бололцохын шийдвэрийг хэлэлцэх болзоо тавьсан тул, мөрөөдөн хүлээж
               байгаа нь энэ ажээ. Тийнхүү, Болд нэг зэрэг уул усны сайхныг гайхаж бахархан нэг
               зэрэг Балгармаагийн ирэхийг санаж баярлан басхүү Балгармааг аваад хот газар
               явна хэмээн бодох тутам бахдаж, тэсэж ядан суутал, өмнө зүгээс нэг морьтой хүн
               хатирч чиглэн ирж яваа нь үзэгдэнэ. Нарийвчилбал, морин дээр суусан нь цэмцгэр
               бөгөөд зайлшгүй Балгармаа мөн, Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гүм
               болохуйяа түүнийг тосъѐ хэмээн яаран ташуурыг тулан босмогц, ар талаас гэнэт
               буун дуу тасхийж даруйцаар хоѐр удаа дуугарахад цочин гэдрэг харвал, гурван
               морьтой хүн хойд толгой дээрээс бууж ирмүй.
               Болд хулгайч юм уу, дээрэмчин юм уу эсвэл гөрөөчин юм уу хэмээн гайхан юу ч
               болов мордъѐо хэмээн тушаатай морь уруугаа явж хүрэхийн зуур мөнөөх гурван
               хүн шогших ирж хөндөлдөөд: Зогс, суу гараа өргө! хэмээн зэрэг зэргээр галзуу мэт
               хашхирна. Болд хирдхийсэн боловч, айсан байдал гаргалгүй:
               -Та нар юун хүмүүс вэ ? Юунд буу тавив. Надаар яах гэсэн юм бэ? хэмээн асууж,
               тэднийг нэгд нэгнээр сайтар ажиглавал, нэг хөх царайтай хижээл хүн шар торгон
               лам дээлтэй атал, хүүхэн хүний хоргой ханжаарыг өмссөн нь ший янгуунд гарагчин
               шиг хүзүүндээ өнгө бүрийн хив хадгийг уясан нь хэрж тэнэгч бадарчин шавираачин
               шиг, хүн уруу харах нь өлссөн чоно адил бөгөөд хажуудаа нэг улаан хуйтай тахир
               сэлэм зүүж , басхүү нэг буу мөрөвчилсөн нь хэрхэвч ерийн хүн бус. Бас нэг хөх
               чисчүү дээлтэй хар хүн пөмбөгөр оройтой малгай өмсөж, улаан жинс зүүсэн нь
               зайлшгүй хуучны түшмэл бөгөөд нэг винтов буу эгэлдэргэлж, энгэр дээрээ төвд
               үсэг бичсэн цагаан бөс хадсаныг үзвэл, үнэхээр сэжиглэлтэй бөгөөд гайхалтай.
               Нөгөө нэг хүн нас залуу, толгойг цагаан алчуураар ороожээ. Шинэхэн тав тавьсан,
               нэг замаг буу мөрөвчилж, том ташуур барьсан нь лав шилийн хулгайч хүний
               шинжтэй, ийм гурван хүн бөгөөд унасан морьд нэлээн хөлөрчээ. Болдын зүг
               бүгдээр муухай харж лам шиг нь: Чи маныг байцаана уу, Бид чамайг байцаана уу!
               Гэр чинь хаана вэ? Нэр чинь хэн бэ? хэмээн зандарна. Жинстэй нь:
               -Аль вэ наадах малгайгаа ав. Толгойг чинь харъяа, халимаг үстэй юү? Юуны
               гишүүн бэ? Хэл.
               хэмээн давшилна. Гуравдугаар нь:
               -Чи өдий болтол гэзгээ тавихгүй яасан юм бэ? Маньд морь хүнс бэлтгэж байхгүй
               яасан юм бэ? хэмээн загнана.
               Үүн д Болд ихэд гайхан ширвэл харж:
               -Та нарын өмссөн зүүснийг чинь үзвэл өнөд үзэгдэхгүй болсон эдлэл байна. Үг
               хэлий чинь сонсвол галзуу амьтан шиг, ер нь яаж яваа юун хүмүүс вэ? гэсэнд тэр
               даруй буу тулгаж :
               -Барина, хүлнэ, ална тална. хэмээн завдалцан хүчин хавсарч даруй Болдыг
               цулбуурын сураар чанга хүлэхэд, хөөрхий залуу хүний царай хөхөрч зүрх догдолж
               хэрхэхийг нь шүд зуун хүлээнэ.
               Түүнээс тэр гурав:
               -Адуу чинь хаана вэ? Гэр чинь хаана вэ? Ойр хавь хоршоо байна уу? хэмээн
               зандрах ба хүлгийг чангаруулан байцаахад, Болд, тэд нар хэн болохын байдлыг
               нэгэнт мэдсэн бөгөөд залуу хүн зүрхтэй тул, нэгийг зааж эс өгсөнд тэд нар морин
               дээр нь мордуулж, яаманд аваачина хэмээн хөтөлж, хүнс хийнэ хэмээн хонин
               дотроос нэгийг шилж бөгтрөөд, баруун зүг одох үед хажуугаас Балгармаа гарч
               ирэн хөндөлдөн зогсож бачимдсан царай гарган дэмий л Болд уруу ширтэхэд Болд




               ЦАХИМ НОМЫН САН
   126   127   128   129   130   131   132   133   134   135   136