Page 130 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 130

130   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хангайн сайхан нуруунаа гарсан Идэрийн сайхан гол өндөр уулсаас буусан тул,
               урсгал түргэн түргэн басхүү хөгжим мэт шуугина. Хажууд нь суун чагнахуйяа
               үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болохыг юунд урьдаас
               тайлбарлаж үл өгнөм. Энэхүү тунгалаг ариун мөрөн хэчнээн мянган жил хэв
               хэвээр урссаар атал харин эрэг дагуу нь оршсон ѐс, хүн амьтны түүх байн байн
               хувилсаар ирэх нь тэмцээний үр ажээ.
               Орчин тойрон зэргэлсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр
               жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана. Хавцал
               хаднаас асгах тархираа хүрхээ цөмөөр Идэрийн голд цутгах бөгөөд түүний цэнхэр
               уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ.
               Хараахан түмэн бодис дэлгэрэхийн үес, зуны тэргүүн сарын шинэдээр дорнод
               уулын сэрвээ дээгүүр үүрийн шар туяа гэгээрэн тусмагц энэтээ уулын орой дээр
               хөхөө шувуу яруухан донгодохуйяа адуу манасан хүн түүний дууг сонсон баясаж
               бас баясан сонсоно.
               Өглөөний нар оргин гарч ирэхэд голын эхэн тийш саруул хөндий гэрэлтэж, ариун
               агаар татан, үнэхээр зуны амьсгал анхилах бөгөөд дэргэдэх цэцэг өвсөнд нимгэн
               цагаан хяруу гилтэгнээд тэртээгийн ой модонд ногооны униар залгалдах нь даруй
               нүүдэлчин малчин хүний сэтгэлийг хөдөлгөнө.
               Ийм нэгэн сайхан өглөө, Идэр голын өмнө этгээдэд нэгэн сэргэлэн дэнжийн дээр
               хэдэн цагаан гэр цэмцийн үзэгдэж, айл бүрийн тоононоос хөх утаа савсан, таван
               хошуу мал хаяагаар нь үргэлжилнэ. Удалгүй хотын дотроос дөрөв, таван зуун хонь
               багшран гарч бэлчин бушуу бушуу алхалж, баруун ухаагийн зүг зүлгэнэ. Гэтэл
               нэгэн залуу хөвүүн баруун өмнөд гэрийн хаяанд сойсон нэг үрээгээр модон,
               хонины хойноос давхиж ирээд, үүгээр түүгээр нь хашхирч зална.
               Үзвэл нас хорин гурав дөрөв хэр, нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай, шавхийсэн
               хархүү байна. Хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон
               бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ. Бяцхан халтар үгээ нь
               омголон тул тогтож ядан годгононо. Болд хүү тас тас гуядаж, жолоог дугтран
               хөндлөн сууж хонины хойноос алхуулна.
               Түүнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож сая цухуйж бүхий ногоонд
               шунаж сонирхон, толгойгоо газраас үл салгана. Хажуугийн энгэрт Болд бууж
               халтар үрээгээ тушиж тавиад хадан дээр сандайлан, ийш тийш харж, эргэх цагийн
               улирлын гайхна.
               Тэргүүнээ өргөж дээш хандвал, дөрвөн зүг тунгалгаар цэлмээд, тэнгэрийн хязгаар
               асар өв тэгш болжээ. Дөрвөн зүйлийн малууд энд тэнд сүрэглээд, өвсний соргог,
               усны тунгалгийг даган бэлчжээ. Дөрвөн улирлын гайхамшиг, найртай сайхан зуны
               цаг ирээд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын толгой сэргэнэ. Үүнд Болдын
               сэтгэл басхүү тэнийж , цээж дүүрэн ариун агаараар амьсгалан, газрын байдал уул
               ус жигдэрснийг ширтэж, хээр талын цэнгэлийн гайхамшигтай сайхныг сайшаан,
               аяа уудам сайхан хөдөөгийн газар хэмээгч нүүдэлчин малчин монгол хүний
               сэтгэлийг булаана хэмээн уяран байхын хажууд өмнө хоолой уруу байн байн
               ажиглана.
               Юу гэвэл Болд гадаадын сургуульд явж хэдэн жил болоод нийслэл хотоор дамжин
               саяхан гэртээ ирсэн бөгөөд удахгүй Улаанбаатарт буцаж алба хааж учир, өөрийн
               хуучин ханилж амрагласан хүүхэн Балгармаатай энэ өдрийн хонины хишгийг
               тохиолдуулан хээр тавиун газар тавтайяа уулзаж, сэтгэл зүрхний үгсийг солилцон ,




               ЦАХИМ НОМЫН САН
   125   126   127   128   129   130   131   132   133   134   135