Page 122 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 122

122   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               энэхүү арван таван минутын зуур сэтгэлийг бөмбөрүүлсэн байдлын хариуг хэзээ
               ба хаана сонсмуй хэмээн гунигласаар гэрт орж тэмдэглэв. 1931 он




                                                    УУЛ УСНЫ ОХИН

               Хэзээнээс нүүдэлчин Монголын оронд шинэ бүтэж бүхий гацаа тосгон бас бий.
               Санамсаргүй байтал өчүүхэн модон байшингийн цонхны завсраар нэгэн хөгжмийн
               эгшиг шургалан орж ирээд амарлага хийн нам гүм суусан Чулууны зүрхийг
               маажлан догдлуулахуйд даруй сэтгэл нь тогтож ядан түүнийг дагуулан гадаа
               гарав.
               Гагц залуу эр холхи уулын амны амсарт ахуй нэгэн дүнзэн модыг нөхөр болгож
               түүний дээр сандайлан сэмээр сууваас цагаан гэгээ тэртээ уулын чанад уруу
               замхран орж нэгэнт эргэн тойрон бүрий баруй болоод басхүү чив чимээгүй.
               Гагцхүү эсрэг этгээдэд гацааны айлын гэрт өчүүхэн гал сүүмэлзэх нь гялтганан
               үзэгдэж нөгөө талд бэлчээртээ хоцорсон хэдэн ямаа хадны ѐроол дахь бутыг
               хэмлэнэ.
               Зүүн умард зүгт тариачин эр хуур дэлдэж бүхүйн аялгуу хэсэг хэсгээр сайхан
               үнэртэй зөөлөн салхитай наадалдан ирж Чулууны чихний тус өртөөлөн сэтгэлийн
               дотор уйтгар баярыг хослуулан ундруулж хөөрхий өчүүхэн зүрхийг уяруулаад
               түүнээс хажуугийн булагт орж бүжиглэлдэн одно.
               Нэгэн бүлэг сувдын аялгууг арайхан айлчилж өнгөрүүлэвч дараагаар бас нэгэн
               сүрэг цэцгийн хөг айлчлан ирэх тул хэдийнээ Чулууны хүсэл мөрөөдөл хуримд
               бэлтгэсэн ширээнээ дээрхтэй адил зэрэглэж агшин зуурын дотор түүний өнгөрсөн
               ба ирээдүй түмэн зүйлийн хэрэг, мянган эхтэй явдал үргэлжлэн санагдана.
               Идээшин дассан нийслэл хотын олон амтат сайхныг их л мөрөөдөж басхүү үеийн
               нөхөд лүгээ хүүрнэлдэн уйтгар сэргээхүй хэмээх ба хотын ганган цэвэрхэн охидыг
               бодон зүрх нь тэр зүг тэмүүлж, өөрийн янаглал амраглалын тухай хэргийн хэрхэн
               шийдэхийг гайхаж ядан байх ийнхүү байдлыг хаврын сиймхий саран шинэтгэлийн
               дундаас таалж Чулууны зүг мишээн ширтэх атал хэрхэн уйтгар тайлах аргыг түүнд
               хэлж үл өгнө.
               Түүнээс хуурын чимээ сонсогдохын байв. Хэдэн ямаа хэвтэшдээ оджээ. Чулуун нэг
               үе тогтон байн ядаж зүүд зэрэглээ мэт болно. Гэтэл эсрэг талд гэрэл сүүмэлзэн
               үзэгдэж ..... тэрхүү гэрээс нэгэн хувин дамнасан хүн сүүмэлзэн гарч Чулууны хажуу
               дахь худгийн зүг явах бөгөөд нарийвчлан ажиглавал тэр өдрийн булгийн эхэн дээр
               үзсэн нэг залуу бүсгүй ус авахаар явж байна. Чулуун даруй босож худгийн дэргэд
               очин хүлээв. Завшаанд үүлгүй тул зургийн мэт үзэгдэнэ. Нас арван долоо найм
               хүрээгүй. Түүний бие өндөр чилгэр, өмссөн бүдүүн бөс даавуу, өнгө царай нь
               мяндсан хөвөнгөөс зөөлөн гэрэлтэй. Толгойгоо даавуу алчуураар боож хөл нүцгэн
               явна. Чулууныг үзээд шинжсэн мэт болж нүүр буруулан худгаас ус авна. Нэг хувинг
               дүүргэн тавиад нөгөө хувинд ус хийх авч ядан байхад Чулуунаас бишүүрхэхийг
               байв. Харин нүүр эгц харж Чулууны асуусан зүйлүүдийг нэгнээр нь хариулан
               хэлэлцэнэ. Бас энэ тэрийг асууна.
               Энэхүү уул усны хүмүүжилт охин Чулууны сонирхолд их л нийлэлцэж сэтгэлд
               тавтайяа орж ирэхэд даруй түүнийг саатуулдаг ийм тийм үгийг ярьж танилцав.




               ЦАХИМ НОМЫН САН
   117   118   119   120   121   122   123   124   125   126   127