Page 113 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 113

113   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               байна. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой
               цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд, цай нь гудамжны шалбааг мэт
               булингартай, мах нь халшгүй нэхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их
               тул, аргагүй ууж идэв. Гэдэс бага зэрэг тайтгарч, бие бага зэрэг амарсан хойно
               Ина сэтгэлд орж ирэхэд «Харанхуй Хад» хэмээгч газрыг хар хүнээс сурваас: Би
               энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул, ойр
               хавийн газрыг бараг мэднэ. «Энэ завсар миний сэтгэлд баяр төрж байлаа.» Гэвч
               би ийм газар сонссонгүй хэмээхэд миний урам хугарч, одоо хаашаа явахаа
               мэдэхгүй алмайрна. Алтан дэлхий уудам их, Харанхуй хад хэмээх газар хаана
               байхыг хэн яахан мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил, мянган он
               эрэвч бас олдохгүй байж болмой. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас
               тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл сүйдэж биеийг зовооно. Энэ мэтээр гайхан,
               царайгаа барайлгаж нэг үе суув. Гэтэл тэртээ хажууд хэвтсэн буурал эмгэн
               толгойгоо дааж ядан, өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу алиныг
               мэдэхгүй нэг юмны өмнө мөргөхөд хар хөн их л гайхсан байдлаар харж:Эмгээ,
               эмгээ! гэж байна. Энэ үед би мөн гайхаж, хөөрхий энэ авгай үдшийн залбирлаа
               хийж байгаа нь энэ юм уу хэмээн бодож, эртхэн мордьѐ гэж сэтгэж байлаа. Гэтэл
               эмгэн тэрхүү тахилын тэндээс нэг юмыг аваад хар хүнд өгч: Хүү минь энэ бол
               манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж байгаа газар байх магадгүй
               хэмээмэгц миний чих сортойж нүд ширтэн санаа тавив. «Бараан цохио хэмээх нэг
               газраас олсон ховор юм гэнэ билээ» хэмээхэд хар хүн түүнийг авч үзээд: «Эмгээ
               зөнөглөх гэж аяны хүнийг одоо төөрөөлэх нь» хэмээгээд ширээн дээр тавьсанд би
               түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул гараас мултран газар
               унамагц, хоѐр хэсэг хагарсан бөгөөд авч үзвэл яах аргагүй хир болсон нэг чулуу
               байв. Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж
               ширээн дээр тавихын үед оройн нар баруун хаяагаар тусаж буй гэрэлд мөнхүү
               чулууны хагарсан тал дээр гилтэгнэмэгц гэнэт сонирхол төрж эргүүлэн
               ажиглаваас, харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа, энэ
               нь надад хоѐрдугаар тэмдэг болмой хэмээн санаж нэгэн талыг эмгэнээс гуйж аван
               өвөртлөөд баяртай байдал төрж мордов. Угаас би түмэн бодисын зүйлийг их л
               сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул мөнхүү айлын
               хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хувирах байдлыг шинжлэн, энэ чулууны
               гарсан газрыг мөрдөн явав. Түүнээс нэг хэдэн цаг болсон хойно тэртээ харагдаж
               байсан уулсын хормойд хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны гүнд арайхийн
               гарч, мөнхүү уулын нэг амыг өгсөхөд ой мод үргэлжилсэн бөгөөд шавар намаг
               үлэмж, нэгхэн ч зам мөргүй, хааяа нэг хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл
               тохиолдоно.
               Нар нэгэнт шингэж бүрий болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй
               болов. Ердөө аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул дэмий л өгсөн явав.
               Гүн ойн дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая асгаран оров.
               Ширүүн салхинд модны мөчир гуйвалзан шуугих бөгөөд аянгын дуу сүртэй
               хүржигнэмүй. Алхах тутам шавар намаг болоод гуу жалга тохиолдмой. Энд тэнд
               чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай бөгөөд даруй үс босож
               зүрх догдлон, сэтгэл яарна. Өдөр дөрвөн зүгийн алин тийш явахыг гайхаж байсан
               нь эдүгээ дөрвөн зүг хаана хааш болохыг нэгэнт алджээ.
               Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг умартаж, гагцхүү амиа хамгаалж явахыг урьдал




               ЦАХИМ НОМЫН САН
   108   109   110   111   112   113   114   115   116   117   118