Page 110 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 110

110   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
               Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
               Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соѐл мөн.
               Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,

               Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
               Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
               Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
               Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.
               1936 он





                                                    ХОЛБОО ШҮЛЭГ

               Баясгалант үдшийн өргөн талбар тавцан дээр
               Жавхлант залуучуудын уран биеийн тамир үзэгдэнэ.
               Цагааран, улааран, ногоорон, ягааран тусах тунгалаг туяа
               Цамхаглан, давхарлан, өндөрлөн бүжиглэх түмэн гоѐмсог
               Үзэхүйеэ сэтгэлийн дотор урьхан гижиг жирвэгнэн
               Зүрхний орчим баясгалангийн мэдээ хүргэнэ.
               Эрүүл сайхан цэвэр биес жигд жигд ижилхэн бөгөөд
               Нэгэн алхам гишгэх явах нь түмний дурыг булаана.
               Хөнгөн шаламгай хурдан түргэн нь цахилгаанд тэнгэцэж
               Хүч шөрмөсийн зангирах нь ѐстой монголын үр сад мөн
               Харваас нүднээ чимэг болж уйтгарыг арилган
               Хад уул, мод цэцгийн сайхан хүнээр бүтсэн мэт санагдана.
               1936 он

                                  МАЙН НЭГНИЙГ ХӨРӨНГӨТНИЙ ГАЗАР ҮЗЖЭЭ


               Эелдэг зөөлөн хаврын өглөөнөө дорно умар зүгээс том гэгчийн улаан нар сая
               мандан гараад, баруун Европийн нэг ихээхэн хотын чөлөөний эсрэг хандсан нэг
               өндөр байшингийн гуравдугаар давхрын цонхоор гэгээн гэрэл тусахад, дотор нь
               унтсан Очирын нүд гялбаж, сая нойрноос сэрэв. Даруй босон хэд суниагаад, гар
               нүүрээ угааж байтал санамсаргүй бүдүүн бүрээ ба хэнгэрэг цангийн дуу гадна
               сонстов. Даруй сонирхол тавин чагнавал, мөнхүү хөгжмийн аялгуу өглөөний ариун
               агаартай хослон, нээсэн цонхоор орж ирэх нь Очирын сэтгэлд бахтай бөгөөд аятай
               байдлыг төрүүлнэ. Удалгүй хөгжмийн дуу улмаар ойртож түүний нарийн хөг,
               булгийн усны урсгал адил гүехэн гүехэн, сэм сэмээр эгшиглэхэд Очир их л
               сониноор мэдэрч, нүүрээ хагас арчин, цонхоор шагайвал, өргөн гудамжаар урт
               жагсаал, цуварч, үйлдвэрчин ардууд улаан тугийг намилзуулан, интернационалын
               дууг дуулж, тэнгэр газрыг доргитол сүрт жагсаалыг үзүүлэн явна. Энэ нь тавдугаар
               сарын нэгний дэлхий дахины үйлдвэрчдийн их ѐслол ажээ. Харгис цагдаа
               зэвсэглэж тойрон явавч, үйлдвэрчин ардын жагсаал өчүүхэн ч сочихгүй, бас зэрэг
               дэвийг алдалгүй, өндөр хоолойгоор хувьсгалын дууг дуулж, цэх цэх алхлах бөгөөд




               ЦАХИМ НОМЫН САН
   105   106   107   108   109   110   111   112   113   114   115