Page 106 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 106
106 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Эцэс хойтдоо жаргах болтугай гэж
Эргүү бодлого гашууныг уяруулна
1935 он
БОЛОВСОН ЁС
“Гаталшгүй усан хүчтэний
Гарц олом гүехнийг эрж яахан барна
Ганц бие амь зулбан гаравч
Гэр орон, эд хогшил хөсөр хаяхад бэрх байв
Боловсон арга дэлгэрснээс хойш
Өндөр талбар, өргөн амыг зохиогоод
Боогдол гачигдлын усан хэрмийг дав,
Үзэсгэлэнт гүүрийг солонго мэт зурайлгав...”
1935 он
ХАЛАГ
Харанхуй гэрийн мухарт
Бүдэг гэрэл сүүмэлзэнэ
Хот газар авчраад худалдахад
Хосгүй эр ширхэггүй торгоор гоѐно
Ховдог хомхой нь илрэхэд
Хуулийн нүд алгасалгүйгээр тасална
1935 он
ГУРВАН ҮЕ
1
Үзэсгэлэнт охин нэгэн үе
Баян сүргийн хажууд саравчилж
Монгол дуу лимбийн эгшгээр
Жавхлант уул талд цуурайтна
2
Түмэн жилийн шавар балгас
Ертөнцийн гэрлийг халхалж
Монгол охины соѐл эрдэнийн туяа
Харанхуй хэрмийн дотор замхарна
ЦАХИМ НОМЫН САН