Page 101 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 101
101 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Хоѐулаа одоо хаана очиж, амь зуунам” гэнэ
Ярны нян өнгөрсөн ирээдүйг эргэцүүлэн бодож өгүүлрүүн:
“Эрт цагт бид нар юутай жаргалтай байсан билээ
Лам нар, оточ нар маньд яасан их өршөөлтэй байлаа
Одоо бид нар гэлэн сахил авсан гэж хийдэд очиж суувал тэр дээр” гэнэ
Ийнхүү хоѐул ярилцаад, “хурдан хурдан” гэлцээд
Хуй салхи хөдөлгөөд хуврагийн орноо очих зам
Хуучны феодалын үлдэгдлүүд, тэднийг өлзийт нөхөд гэж угтан
цайлж байна
Хувьсгалын хүмүүжилтэй хүн микроскопоор барьж байна
1935 он
НЭГЭН ДУСАЛ ЦУСНАА ТАВИН САЯ
Өндөр хангай халзан уулын бэл дээр
Өвгөн тарвага шагшран шагшран сууна
Анчин Жамсран, амьсгал татан гэтэж хүрээд
Амин зүрхэнд нь алтан товчийг тушаана
Олсон олз, өвчсөн арьсуудаа
Хоршоонд өгч хонжиж баясав
Хоѐр, гурав, дөрөв, тавыг өдөрт алдахгүй
Хонжвор хөлс, хоол унданд барах ч үгүй
Амар амгалан сууж байтал
Аюулт өвчин аюулт өвчин
Ард түмэнд ухуулга зарлал
Арчилж хамгаалах ѐс журам
Аль учир нь мэдэгдэхгүй ядуу байтал
Аюулт тахлын нян өчүүхэн амьтны тухай
Доктороос таниулсан нь
“Нэгэн дусал цуснаа тавин сая” гэнэ
1935 он
ХАЛУУН ХИЖИГ
ЦАХИМ НОМЫН САН