Page 98 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 98
98 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Эмгэн болж өтлөх гэгч юутай сонирхолтой
Хорт өвчинд алтан голыг алдах гэгч юутай аймшигтай
Хойд талын энгэрт хогийн ноходыг тэжээх юутай гутамшигтай
Хүний биеэр нохой тэжээх гэгч
Феодалын үеийн банз шаахайд зулгаалгахаас юуны өөр аж.
1935 он
ДҮЛИЙ ӨВГӨН
Монголын хувьсгал өдий олон жил болоход
Нүднээ үзэгдсэн бүгд, давшилтын дүнг үзүүлнэ
Мандаж хөгжсөн хувьсгалын жил жилийн ой болоход
Мэдрэл оюунд түүний гавьяа тодорхой мэдэрнэ
Үзвэл, нүдэнд илхэн, санавал оюунд тодорхой
Гагцхүү дүлий өвгөн миний сонсох мэдрэлд
Чухам юу болж байгааг нь үл мэдэгдэх нь
Цухалдаж гунихравч, багтамжгүй, үнэхээр уйтгартай
Эдүгээ эрүүлийг хамгаалах газар очиж эмчлүүлсээр
Эрхтэн мэдрэл, дутуу байсныг сэлбүүлсээр
Эрүүл энх жаргалд дэвшиж баясан
Энэ төрлийн хөгжил, эрдэм ухааны онолыг сонсгоѐ
Өдрийн бодол шөнийн зүүдэнд үргэлжлэн
Магтвал барагдашгүй түгээмэл бишрэлт засаг аа
Хэлэлцвэл салшгүй түмэн энэрэлт
Гайхамшигт төр энэ мөн аж гэв.
1935 он
ЦУСТ БАЙЛДААН
Улаан цэргийн хүчин баатарлаг
Өнгөлзөгч дайсныг тулан дарна
Улаан цусны дүгрэг цагираг
Орж ирэх нянг эсэргүүцэн сөнөөнө.
Төр улсыг хамгаалахын тул
Ардын цэрэг байдаг
Төрсөн биеийг хамгаалахын төлөө
Цусны цэрэг бас байна.
Улсын цэрэг гэгч
Ардын хөвгүүдийг хэлжээ.
Цусны цэрэг гэгч
ЦАХИМ НОМЫН САН