Page 97 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 97
97 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Дөрвөн зүгийн ард түмэн
Тус бүр учралдан хөгжилдөнө
Эрх чөлөөгөө олсон ардууд
Эрийн гурван наадмыг үйлдэнэ
Эрүүл энх байвал
Үүнд жил бүр цэнгэлдэнэ
Ард бүхэн баясан найрлаж
Айраг цагаагаан ууна
Алив өвчнөөс сэргийлбэл
Ийнхүү найрлан баясна.
1935 он
ГҮНДЭГ ЧАВГАНЦ, ГҮРМИЙН ХЭНГЭРЭГ
Гүндэг чавганц хангинуулан ѐолно
Гүрмийн хэнгэрэг дүн дан дуугарна
Гэдэсний нян ходоодыГ нь мөлжинө
Гэлэн лам эдгэнэ эдгэнэ гэнэ
Хоѐр хоног гүрэмдэв
Гурван лам цадав
Гүндэг чавганц үхэв
Гэдэсний нян баярлав
Идэж уух нь элбэгсэн
Нян хорхой нь тархсан сан
Цав манжаар дамжиж
Цааш бас халдварлав
Гурван гэлэн түрэмдсээр
Өөртөө барьцтай
Хэвлийдээ нянтай
Хийддээ буцжээ.
1935 он
ЮУНД НОХОЙ ТЭЖЭЭНЭ
Хүний амьд мэнд орших гэгч юутай баясгалантай
Энэ дэлхийн наран дор жаргах гэгч юутай тааламжтай
Эрүүл сайхан найр наадмыг өнгөрөөх юутай сайхан
Энэ биеэ тордон өсгөх юутай жаргалантай
Эдүгээ байгалийн хувирах гэгч юутай түргэн
ЦАХИМ НОМЫН САН