Page 95 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 95
95 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Энийг харж инээсэн, түүнийг ширтэж мишээсэн
Эрж цөхөшгүй, сураглаж ядашгүй
Хэнд боловч алдрыг үлдээсэн
Хэзээ боловч марташгүй
Ганган тэр авгай гэж байхад
Хөгшин, залуу, лам хар, хүн бүхэн хүсэж,
Амтат идээ, шимт зоогийг дэээжилж
Алиа хошин наадам цэнгэлийг үйлдсээр
Нас дээшилж үс цайхын үед
Нармай хамар ч гуншигнан эхэлж
Насны залууг санан гунихарч
Найр наадмыг хүсэвч
Нэгэнт асрах үр хүүхэдгүй
Нийлж амраглах нөхөр ханьгүй
Газар дээр гав ганцаар
Гангалж өнгөрөх гэгч энэ болжээ.
1935 он
ЭРҮҮЛ ПИОНЕР
Зуны цагийн найртай сайхан өглөө
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай вэ
Хойчийг залгамжлагч пионер эртлэн босоод
Хүйтэн булгийн усаар нүүрээ угаана
Дөрөв дөрвөөрөө эгнэн жагсаж явах бөгөөд
Нүцгэн шилбэнүүд нь чийрэг агаад шулуун
Эгнээ бүрийн дундаас дуурсаж бүхүй дуу нь
Тунгалаг болоод өндөр, яруу болоод сайхан
Сэтгэл зориг нь нэгэнт хөгжсөнд
Уул боловч асар өндөр бус
Тул боловч төдий л хол бус
Туйлын гүн далайгаас ч үл эмээнэ
Улаан тугийн доогуур адил янзын хувцас яралзан
Улаан бүч салхинаа сэрвэлзэх тутам сэтгэл нь хөгжинө
Борлосон нүүр нь хөрстэйгөөр үзэгдэнэ
Сортгор нүд нь сэргэлэн бөгөөд цогтойгоор гэрэлтэнэ.
1935 он
ЗАЛУУ НАС ЦЭЦГИЙН АДИЛ
ЦАХИМ НОМЫН САН