Page 90 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 90

90   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Орчлонд төрсний гавьяа

               Жаргалыг хүсвэл
               Эрүүлийгхүс
               Эрүүлийг хүсвэл
               Эмнэлгийг хүс
               1935 он




                                                ӨВЧТӨНИЙ ЁОЛОХ ДУУ


               Миний нэг нөхөр
               Нас гуч илүү
               Хуучин өвчинд нэрвэгдээд
               Гэрийн мухарт хэвтэнэ
               Огт танихгүй хүн болоод
               Орон дээрээ дараастай
               Ойр хавьд нь хүрмэгц
               Ёолох дуу гиншилнэ
               Чихнээ сонсоход зэвүүн
               Сэтгэлд бодоход сэрчигнэмээр
               Зүс царай нь шарлаад
               Арьс мах нь хэлхэлджээ.
               Толгой хүзүүг хөдөлгөн чадахгүй
               Тод үгийг өгүүлэн чадахгүй
               Уйтгарт орноо хэвтээд
               Үхэх өдрийг хүлээнэ
               Эм тангаар хоол хийж
               Өвдөх чинэрэхээр зугаа болгоно
               Өөрийн бие хайран болоод
               Улсдаа бас хэрэггүй болжээ.
               Энхрийлж явсангүйн харгай
               Эртнээс сувилсангүйн хохь
               Эрүүлийг хамгаалахад очсон бол
               Ингэж юунд хэвтнэм билээ
               1935 он




                                               ЭРҮҮЛИЙН БАЯРЫН ДУУ


               Эрүүл эсэн гэгч
               Өдөр бүр баяр
               Нүүр царай гялбаж
               Цог заль бадарна




               ЦАХИМ НОМЫН САН
   85   86   87   88   89   90   91   92   93   94   95