Page 89 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 89
89 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Чийрэг бие, эрүүл царай, түмний сэтгэлийг хөдөлгөнө
Наранд шарагдсан монгол хүн дэлхий дахинаа дурсагдана
Навч цэцэг гоѐмсог сайхан нарыг хүснэ
Наадам цэнгэл, баяр ѐслол наран дор хагжина
Нар гэгч жаргалын туяа мөн
Амьсгалын хүйтэн амьтны амийг баримтална
Агаарын хий хүний биеийг тэтгэнэ
Ачит ѐс агаар түүнд оршино
Уудам талын цэлгэр агаарт монгол хүн амьдарна
Уужим цээжнээ цэвэр амьсгалыг солино
Урт сайхан дуугаа хол холоос дуулна
Улаа бутарч хүрэн даасан монгол царай
Ухамсар бүрдэж, оюун тодорсон мэргэн ухаанд
Агаар, нар, ус гурав хэзээд холбогдоно
Архаг хуучин учирвал, рашаан усанд орно
Ариун цэвэр, гоѐмсог, эрүүлийг хүсвэл усанд угаана
Агуу хүчин ариун цэвэр, ус түүнээ боловсорно
Уудам талд усан булаг, ундармал рашаан бүрэн,
Угааж цэвэрлэх өвчин эмгэг бас ч ховор бус,
Учрыг мэдсэн мэргэн авьяастан ариуныг эрхэлнэ
Ургамал, амьтан, хүн төрөлхтөн алин боловч
Усыг хүсэж, хурцыг урих нь ховоргүй
Ухамсарлахад энэ гурав марташгүй гайхамшиг
1935 он
ӨРГҮЙ БОЛ БАЯН, ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛАН
Жаргалан жаргалан жаргалан
Энэхүү ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалангийн үүд
Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
ЦАХИМ НОМЫН САН