Page 84 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 84
84 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Эртний үг бий гэлээ, “Өргүй бол баян,
Өвчингүй бол жаргал” гэж үнэн биш үү
Өвчин гэгч дайсангүй бол
Өвгөд, эмгэд, нялхас хүүхэд яахин хагацна
Өнчин өрөөсөнгийн зовлонд яахин унана
Өөрийн бие өмч хөрөнгийг яахин сүйтгэнэ
1935 он
ӨВЧИН
Энэхүү дэлхийн сайхан юутай тааламжтай
Эрдэнэт хүний бие яасан гайхамшигтай
Эрүүл эсэн явбал, энэ насны жаргал аа
Өвчин эмгэг гэгч, хүн төрөлхтний дайсан аа
Түгээмэл нарны дор цэнгэн орших байтал
Түмэн олныг зовоож, аж ахуйг алдуулагч нь
Нүднээ үл үзэгдэгч чихнээ эс сонсогдогч
Ертөнц дахиныг энэлгэсэн өвчин гэгчийн танилтай
Өтгөс нялхсыг салгаж, эцэг эхийг гасалгана
Өнчин бэлэвсэн болгож, үр ачийг энэлгэнэ
Эд хөрөнгийг сүйтгэж үгүү хоосонд хүргэнэ
Ухаан санааг мөхөөж, эргүү мунхаг болгоно
Эртний хүмүүс бүдүүлэг өвчин гэгч чадалтай
Эргэцүүлэн гайхаж ядахдаа мухар сүсгээр төөрсөн
Чөтгөр шулам гэж түйтгэр гайг наманчилсан
Түүний тусыг ололгүй, өвдөж үхсээр ирсэн
Шашин шүтлэгийн үүднээс ташаарсан ухдаг мунхаг
Сүсэг бишрэлийн хоосноор түүнийг хэрхэн тэмцэнэ
Шинэ ѐсны эмнэлгээр түүнийг таниад авсан
Шалгадаг ухааны аргаар нядлахыг бэлтгэсэн
Мянган хувь томруулж өчүүхэн нянг үзнэ
Нэгэн бяцхан хорхой түмэн амьтныг үхүүлнэ
Түүний хортойг бодвол занаж өшивч баршгүй
Зөвхөн тэмцэх арга нь шинэ ѐсны эмнэлэг мөн
1935 он
ТӨВД ЭМНЭЛЭГ
Түмэн жил улиран өнгөрөвч түүнийг мэдсэнгүй
Мянган зүйл шинэ ухаан дэлгэрэвч түүнийг судалсангүй
Төвд орны аглаг өндөр уулсын дунд
Шарын шашин чив чимээгүй дэлгэрчээ
ЦАХИМ НОМЫН САН