Page 82 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 82

82   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



                                            ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР

               Улаанбаатар нийслэл их хотын дээр
               Хувьсгалын жавхлант тугууд, алсыг гэрэлтүүлнэ
               Айлчин жуулчин орон нутгийн ардуудад
               Алс холоос хувьсгалын амар сайхныг эрнэ
               Уудам дэлгэр их хотын төв дунд
               Ардын эрүүлийг хамгаалах газар байна
               Өргөн цэлгэр хашааны талбай дээр
               Өнгө тунгалаг цагаан байшингууд зэрэглэн
               Өндөр үзэсгэлэнт байшингийн шилэн гэгээвчүүд
               Тааламжит нарны гэрэлд найрлан наадна
               Хол ойр газар бүрийн монгол ах дүү
               Хүнд хөнгөн зүйл бүрийн өвчтэй монгол хүмүүс
               Ачит ѐсны шинжлэх ухааны бодит эмнэлгээс
               Асруулан, хүн баясан эдгэрэн байсаар
               Хувьсгалт орны түмэн шат алхан хөгжсөнийг
               Хувь хувьдаа зөшилцөн баясгаланг эдэлнэ
               1935 он




                                     ХУВЬСГАЛЫН ДАЙСАН ШАР ХАР ХАРГИС
                                      ХҮНИЙ ДАЙСАН ДОТУУР ГАДУУР ӨВЧИН

               Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан гэж өгүүлээд
               Өвчин эмгэгийг хэнгэрэг цангаар хуурагч хэн бэ?
               Эзэн богд гэж олон түмнийг мэхлэн дарлаад
               Энх амраар үл байлгагч хэн бэ?
               Энэ хоѐр бол шар хар харгис мөн
               Эсэн амгалан биеийг байн байсаар хорлоод
               Энэлэх гаслах дууг огторгуй тултал дуурсгагч хэн бэ?
               Энэ өдөр явсаар байтал маргааш өдөр үхүүлээд
               Өрх гэрийг эмгэнэл зовлонд учруулагч хэн бэ?
               Энэ хоѐр бол эмгэг тахал гэгч мөн
               Төр улсыг түйвээгч харгис эзэрхэг олон
               Түүнийг занаж хэзээ ч ер баршгүй
               Түмнийг энэлгэгч өвчин тахал үлэмж
               Түүнийг басаж өнөд огт болшгүй
               Энэ хоѐр үгийг үүрд л мартана уу
               Харгис эзэрхэгийг ард түмэн нэгэнт танина
               Хатаан засаглахыг хувьсгалт хууль эрхэлнэ
               Өвчин тахлыг эрүүлийг хамгаалах анагаана
               Үүнийг шүтвэл, эцэг эх, үр хүүхэд цөм баяртай
               Энэ хоѐр үгийг санаандаа хадгална уу
               1935 он




               ЦАХИМ НОМЫН САН
   77   78   79   80   81   82   83   84   85   86   87