Page 77 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 77
77 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Эрдэм соѐлыг сурч чадна
Эрх чөлөөг хамгаалж чадна
Арван дөрвөн жилийн ялалт
Нүдний өмнө гэрэлтэнэ
Түмэн олны энхийг
Ийнхүү тэмцэн бүтээнэ.
1935 он
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ
Эхийн умайгаас төрмөгц
Монгол угсааны тэмдэгтэй
Зөөлөн харлаг үстэй
Торомгор хар нүдтэй
Эцэг эх хоѐр нь
Нярай хүүхдээ хайрлана
Энэхүү засгийн зорилго
Нялхас бүхнийг асарна
Нялхас хүүхэд бойжвол
Улс өрнөхийн тэмдэг
Нялхсын өвчин гэгч
Гагцхүү түүний дайсан
Хуучны бүдүүлэг байдлаар
Хүүхдийг сувилж болдоггүй
Хичнээн түмэн нялхсыг
Түүний харгайгаар алддаг шүү
Үр хүүхдээ үхүүлбэл
Эцэг эх нь нулимстай
Үүгээр үл барам
Улс төрдөө гарзтай
Түмэн олон ардууд аа!
Түүнийг сайхан мэдээрэй
Нялхсыг хамгаалах газар
Хүүхэд бүхнийг сувилна
Нярай хүүхэд эрүүл бол
Бойжих хүмүүжихдээ хурдан
Инээмсэглэх хөөрхөн царайгаар
Эцэг эхээ баярлуулна
Улс төрөө бодвол
Нялхас хүүхдийг асар
Бидний үрс үржвэл
Цугаараа цугаараа баясгалантай
1934 он
ЦАХИМ НОМЫН САН