Page 72 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 72
72 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ЯНАГ
Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу
Сэтгэлийн амраг гэгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ
Үнэн сэтгэл гэгч
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлон дээр чухаг юм
Нийлсэн хоѐр сэтгэл нь
Мянган лан алт шиг
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Янаг амраг гэгч нь
Эмзэг гэдэг нь яах аргагүй
Яльгүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх нь хялбархан
1934 он
ГУАНЗНЫ ХҮҮХЭН
Орой болохын ч үе
Олон чийдэн асахын ч зэрэгцээ
Орос хоолны гуанзны
Онцгой тасалгаанд ормогц өмнөөс хэдэн хүүхэн
“Хүүе яадаг билээ
Та хаалгаа хаачихъя гэм
Хи хи хи” гэж инээлдэнэ
Хоѐр гурван ч бүсгүй байна
Хотын залуу ч хүүхэн байна
Шилтэй пивийг зэрэглэж байна
Шилэн хундага гялалзаж байна
Бас нүдээ анилдуулан ирмэлдүүлэн аальгүйтнэ
“Хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ” гэсэнд
мөрөө хавчин, хүзүүгээ ганхуулан
“Айлгүй яахав, айлгүй яахав” гэж
бас дахин “Хи хи хи” инээлдэнэ
ЦАХИМ НОМЫН САН