Page 75 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 75

75   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр




               Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
               Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
               Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
               Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

               Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
               Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
               Шарласан модны навч хоѐр нэгээ унахад
               Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.


               ӨВӨЛ


               Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
               Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
               Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
               Уудам талд жинчин хүний дуулах яруу

               Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
               Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
               Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
               Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

               Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
               Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
               Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
               Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

               Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
               Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
               Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
               Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
               1935 он


                                           АРВАН ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨ

               Анагаах ухааныг мэдэхгүй
               Аюулт өвчнийг сэргийлэхгүй
               Асрах сувилахыг чадахгүй
               Амь биеийг хайрлахгүй
               Өвчтэй хүн мянган хувь
               Эрүүлийг хамгаалах нэгэн ч үгүй
               Халдварт өвчин түм түм
               Хариуцах арга огтхон ч үгүй
               Мухар сүсэгт итгэж
               Мунхаг харанхуйд залбирч




               ЦАХИМ НОМЫН САН
   70   71   72   73   74   75   76   77   78   79   80