Page 76 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 76
76 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Өөрийн гай хэмээн
Үйлийн үрд автагдахад
Гүрэм хэнгэрэг хүржигнэж
Хүний үхэл үргэлжилж
Эмийн тун хангинаж
Эдгэх засрах балрагдаж
Ярд баригдсан залуу хүмүүс
Хуучинд нэрвэгдсэн хөгшин хүмүүс
Хижигт эрсэдсэн хүүхэд багачууд
Хөдөө хүрээ нийгэм даяараа
Феодалын суртал униартаж
Боловсон эмнэлэг зүүдэндгүй
Эмгэг зэмгэг хүн бүрд
Өнчин бэлэвсэн өрх тутамд байв
Баян чинээлэг хүн
Эд малаа гарздаад
Буурай ядуу хүмүүс
Гудамж зээлнээ хэвтэв
1935 он
АРВАН ДӨРВӨН ЖИЛИЙН ХОЙНО НЭГ ҮЗЭХЭД
Ардын хувьсгал мандсанаар
Анагаах ухааныг эрхэмлэж
Европын эмнэлэг дэлгэрэхэд
Идэр залуу шуугин гайхалдав
Түмний сүйтгэлийг улсаас гаргаж
Том барилгуудыг байгуулав
Түүний ач тусыг
Ард түмнээр эдлэв
Өвчтэй хүрээд очвол
Угтаж аван эмчилнэ
Өөрийн гэр шиг байлгаж
Удалгүй эдгэнэ
Нүд чих, хамар хоолой
Яр хүйтэн, дотор гадна
Олон зүйлийн өвчнийг
Ялган салган эмчилнэ
Хот хөдөө, ойр хол
Анги салбарыг зохиж
Эрэгтэй эмэгтэй, лам харыг
Сувилан эдгээхийг сайшаах дуу цөөнгүй
Ард түмэн эрүүл бол
Эд хөрөнгө баялаг болно
ЦАХИМ НОМЫН САН