Page 78 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 78
78 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ҮЙЛДВЭРЧНИЙ БИЕ
Аж үйлдвэр гэгч
Улсын тулгуур багана
Үйлдвэрчин ард гэгч
Түүний бүтээх хүчин
Чийрэг эрүүл биетэй
Чадалтай идэвхтэй ажилчин
Түргэн түргэн үйлдвэрлэж
Түмний дотор гайхуулна
Эмгэг өвчтэй болоод
Эр чадалгүй ажилчин
Өөрийг тэжээж чадахгүй
Улсыг тусалж чадахгүй
Энэ төрд болбол
Ажилчин гэгч хэрэгтэй
Ажилчин хүнд бол
Эрүүл гэгч хэрэгтэй
Нэг өвчин халдвал
Идэрсэг бие нь гэмтээд
Түмэн төгрөгийн хүчийг
Түүгээр нэгмөсөн мөхөөнө
Эрүүл энх байвал
Өдөр бүр чийрэг
Гар хөдлөх тутам
Олз ашгийг хураана
Биеийн хүчнийг үнэлэх гэгч
Үйлдвэрчин ардын хэрэг
Эмгэг өвчтэй бол
Хэрхэн хүчнийг үнэлнэ
Элдэв өвчнөөс сэргийлж
Идэр биеэ хамгаалан
Боловсон эмнэлгийг шүтэж
Үүрд эрүүл яв
1935 он
ИЙМ БАЙХ ЗҮЙТЭЙ
Орох оронгүй нян
Орших газрыг эрнэ
Олны цугларсан газар
Ойртохдоо баярлана
ЦАХИМ НОМЫН САН