Page 73 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 73

73   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Орж суугаад нэгэнт ширвэн ажиглавал
               “Хүн хоол идэж байхад
               Хараад яасан хүн бэ” гэж
               Мөн дахин “Хи хи хи” гэж инээлдэнэ
               Хүрэн дурдан дээлийг нарийн бүсээр бүсэлж
               Минжин малгай өмссөн
               Хүрээний хөөрхөний тоонд ордог нэг хүүхэн
               Хөдлөх бүр аальгүйтэх бөгөөд
               Харах бүр: “Хи хи хи” гэж нүдээрээ инээнэ
               Дараагаар “Чи тэгээд, би ингээд
               Тавгаа цаашаа, шаазангаа нааш аа,
               Наадах аа уучихъя
               Цаадахаа хийчихье
               Энэ хүнийг,
               Тэр юмыг гэлцэн
               Дээгүүрээ түлхэлцэн
               Доогуураа нудралцан
               Арван таван минутын зуур үргэлж:
               “Хи хи хи хи хи” гэлцэн байхад
               Басхүү “Хи хи” гэж аальгүйтэж годолзон сууна
               Хэнийг хүлээж байгаа хэн мэднэ!
               1934 он




                                                       МИНИЙ ЭЭЖ


               Монгол үзэсгэлэнт саран гуа, намайг төрүүлсэн ээж
               Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж
               Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өлгөсөн ээж
               Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж
               1935 он




                                                      ДӨРВӨН ЦАГ

               ХАВАР

               Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
               Монголын сайхан оронд жил жил дэлгэр
               Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
               Өвсний соѐо ногоороход морь мал ханагар

               Холхи нар ойртож хасын цас хайлахад
               Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ




               ЦАХИМ НОМЫН САН
   68   69   70   71   72   73   74   75   76   77   78