Page 69 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 69
69 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
баярлан инээмсэглэнэ
Зуны тунгалаг өдөр нуур мөрний хөвөөгөөр хүн бүхэн цугларч
жигүүртэн шувууны жиргэхийг сонирхоно
Намрын шар наранд хөгшид бүхэн бууцаа засавч цааш өчүүхэн
ч мандчилалгүйгээр одно
Өвлийн тасхийм хүйтэн болоход сая санаж мөрөөдөн хүсээд хэзээ
хавар болохыг хүлээцгээнэ
Чиний сайхан гэрлийн дор би гагцхүү мандарва цэцгийг сайшаана
1933 он
ИДЭР ХОЁР
Хос алаг нүд минь
Хоѐр биедээ солонголно
Холбоо хоѐр зүрх минь
Хувирахгүй янаглана
Цолмон хоѐр нүд минь
Цогийн халуунаар ширтэлцэнэ
Цогцос хоѐр зүрх минь
Цохихын тоогоор ярилцана
Идэр хоѐр насны
Эвийг хэн ч эвдэхгүй
Өргөж босгосон тооно нь
Үүрд мөнх мандана
1933 он
МИНИЙ ХЭНЗ ХУРГА
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
ЦАХИМ НОМЫН САН