Page 65 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 65
65 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Шаналж энэлэхийн үүднээс
Шашин шүтлэгийг ч горилно
Өршөөгч энэрэгчийг хүсэхдээ
Өнгийн юманд горьдоно
Мухардаж гачигдаж энэлэхдээ
Мухар сүсэгтэй ч болно
Зовлон гаслангаас гарахыг
Зүүдэнд хүртэл эрмэлзэнэ
Зам мөрийг эрэхдээ
Залбирах мөргөхөд хүрнэ
Төөрч эргэж гайхахдаа
Төлөг мэргийг итгэнэ
Түргэн гарахыг хүсэхдээ
Түйтгэр гайг наминчилна
Энэлж шаналж гайхахад
Элдвийн хийрхэл төрнө
Зэвэрсэн зоорины ѐроолд
Зэвхий үзэгдэл сүүмэлзэнэ
Энэ тэрийг бодсоор
Эргүү мунхаг болно
Идээ унд зохихгүй
Өвчтэй зэрэмдэг болно
Санаа сэтгэл минь гутаж
Сар өдрийг өнгөрүүлнэ
Сайн юмыг мартаад
Саар юмыг дуурайна
Олон хоног болоход
Орчлонгийн сайханг мартасхийнэ
Шоронгийн орчлонд идээшээд
Солио хүн болно
1932 он
ОРЧЛОНГИЙН ЖАМЫГ ТАНИХУЙ
Өсөх бага наснаас
Өнгийн зовлонг үзэв
Өнөө өдөрт ирээд
Шоронгийн зовлон эдэлнэ
Таван жангийн байшинд
Дагаад салдаггүй нь олоон
Зургаан тохой зооринд
Жигшин муулдаг нь олоон
Хувхай царайг минь үзээд
Хуучин нөхөр минь зугтаана
ЦАХИМ НОМЫН САН