Page 64 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 64
64 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Хутга шөвгийг үйлдэж
Гутал хувцсыг дархална
Шалиг үгсийг ярилцаж
Санаа сэтгэлийг хуурна
Сайхан хүүхнийг ярьж
Шөнийн зүүдийг хүлээнэ
Бясаа хорхойтой баатарлана
Барьж олбол баярлана
Нохой бөөстэй ноцолдоно
Нойрон дундаа сэрнэ
Үхширтэл удаан унтвал
Өдөр өнгөрөөхийн баяр
Өнөө шөнө зүүдэлбэл
Маргааш өдрийн сонин
Шинэ хүн ирвэл
Сүйд болон баярлана
Хэд хэдээрээ бөөгнөж
Хэл амыг татална
Хий юм санаж
Гиюүрсэн сэтгэлийг зугаацуулна
Гэртээ гэж бодож
Гэрэлт ертөнцийг мартана
1932 он
ААШ ЗАН ХУВИРАХУЙ
Агуулах савны явцууд
Амьсгал цээж минь давчидна
Аашлах загнахын ширүүнд
Уур омог минь хөдөлнө
Жадны үзүүрийг тулгаж
Жаахан аягүй бол дүрнэ
Зүрх уушиг минь догдолж
Зан ааш минь догширно
Өдөр хоног өнгөрөвч
Өглөө үдэш хэвээр
Эелдэг ааш минь эвдэрч
Өжиг хажиг болно
Уудам талыг үзэхгүй
Уудам газар явахгүй
Агуу ухаан минь битүүрч
Уур омог минь нэмэгдэнэ
Шорон гянданы зовлонгоос
Салгах этгээдийг хүсэхдээ
ЦАХИМ НОМЫН САН