Page 59 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 59

59   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Ургамал бодисыг санахад
               Уушиг зүрх минь догдолно
               Сараалжин цонхыг түшиж
               Санаа алдан гиюүрнэ
               Сар өдрийг тоолж
               Салхи нарыг мөрөөднө
               Өнжиж хонон гарахад
               Өчүүхэн салхи үнэртэнэ
               Үнсэн цэнхэр царайгаа
               Өнгөт наранд үзүүлнэ
               Нялх бага наснаас
               Нарны гэрэлд явав
               Ертөнц орчлонгийн дээр
               Чамгүй яасан уйтгартай
               Нар чиний илчгүйгээр
               Навч цэцэг ч ургахгүй
               Алтан сайхан гэрэлд чинь
               Амьтан бүхэн баясна
               Агуу сайхан нар минь
               Агаар тэнгэрт мандана
               Аяа миний бие
               Алд зооринд хэвтэнэ
               Урьхан хонгор салхинд нь
               Уулын ногоо ганхана
               Удаан хоригдсон би чинь
               Уйтгар зовлонд шанална
               Хөх тэнгэр цэлийж
               Хөвөн үүл хөвсийхөд
               Хүн төрөлхтөн би чинь
               Хөдөө талыг мөрөөднө
               Уудам талд өссөн сөн
               Уужим газар дассан сан
               Уулын орой харахад
               Уул нутаг минь санагдана
               Намрын хонгор салхи нь
               Найган ганхан салхилна
               Надад хайртай хүү минь
               Намайгаа харуулдан хүлээнэ
               Идэр бага би чинь
               Ертөнцийн сайхныг мөрөөднө
               Янаг амраг хүүтэйгээ
               Наранд золгохыг харна
               1932 он








               ЦАХИМ НОМЫН САН
   54   55   56   57   58   59   60   61   62   63   64