Page 58 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 58
58 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Хайртай амрагаа тэмтэрч
Гансран гунсран үгүйлнэ.
Зүүн тийшээ хараад хэвтэхэд
Зүрх элэг минь өвдөнө
Зүрхний амраг хүү минь
Зүүдэнд ороод зовооно
Түрүүгээ хараад хэвтэхэд
Түмэн зүйлийг бодно
Түүний дотор онц нь
Дотно зүрхний хүү минь
Нүүрээ таглан хэвтэхэд
Нойр үл хүрнэ
Нүдээ аниад бодоход
Янаг хүү минь дэргэд
Нар өдөр бүр мандавч
Надад үл үзэгдэнэ
Янаг амраг хүү минь
Гагцхүү зүүдэнд учирна
Эргэж тойрч ирэхэд чинь
Энэрэлт чам руу тэмүүлнэ
Энхрий чамайгаа санахад
Элэг зүрх минь эмтэрнэ
Хоригдохын зовлонг үзэхэд
Хорвоо ертөнц хэрэггүй юм шиг
Хонгор хүүгээ санахад
Гарч уулзахыг бодно
Өдрийн бодолд уягдаж
Шөнийн зүүдэнд үзэгдсэн
Өөрийн амраг чамтайгаа
Үтэр уулзахыг мөрөөднө
Харанхуй гяндан нь битүү ч
Халуун сэтгэлийг халхлахгүй
Хаах цагдах нь хэцүү ч
Хайртай хүү минь хүлээсээр
1932 он
УРГАМАЛ БОДИСЫГ МӨРӨӨДӨХҮЙ
Зургаан сар болж байна
Модны навч хөхөрсөн биз
Зуны сайхан улирлыг
Зоорин дотроос мөрөөднө
Уулын ногоог харахад
Уур униарт нь мансуурна
ЦАХИМ НОМЫН САН