Page 55 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 55
55 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Онол эш хоѐр чинь хоцорсон хань болно.
1932 он
ЭСЭРГҮҮГ СОНСВОЛ
Бурхан буддын номыг үсээ цайтал өдөр бүр уншаад
Бурангуй хомхой сэтгэлийг уул далай мэт тэжээсэн юутай хатуу сэтгэл вэ?
Бодисадын алтан хөргийг хойноо шүтэж наминчлан мөргөөд
Бослогын (Босхалын ) бялуу шийдмийг өмнөө барьж боссон ямар хорт гар хөл вэ?
Аглаг оронд завилан суугч ариун санваартан гэсэн лам нарын дотроос
Амьтан хүнийг алж хядах бузар яргачин бас гардаг ажээ
Хоосон чанарын номыг бясалган нярвааны сурталтнаас
Харин хүний түүхэнд үзэгдээгүй хорт явдлыг үйлджээ.
Зуун мянган жилд зэрлэг уул , хээр талын дунд
Зэвсэг барьж жагссан цэргийн үйлдээгүй алалдааныг
Байн байсаар бурхны сүм, бодисадын хийдийн дотор
Боть уншиж, завилан суусан лам нараас гэв гэнэт үүсгэв
Монголын уудам сайхан орон дээр мянга түмэн жил өнгөрөхөд
Манай түүхэнд тохиолдоогүй хорт хөдөлгөөнийг
Санамсаргүй шар хар феодал нараас удирдаж
Шастир түүхийг хүний цусаар бузарлав
Гадаадын олон байлдаан дайлалдаанд үрэгдээгүй
Хүний олон амь, хөрөнгийн их сүйтгэлийг
Гайхал хар шар феодал нараас хөдөлгөн гаргаж
Хайран олон ардыг хорлон, хашаа малыг түймэрджээ
Сүсэг , цуу үгээр зэвсгээ хийж
Япон хятадын харгис генералуудыг нөхрөө гэж
Шинэ ертөнцийн байдлаар мандаж буй хувьсгалт улсыг эсэргүүцсэн
Шунахай харгис шар хар феодалуудыг шастир түүхэнд занасугай.
1932 он
ОКТЯБРЬ
Нэг мянга есөн зуун арван долдугаар онд ертөнц
дээр алдарт Октябрийн хувьсгал
Энэ өдрийн арван нарнаа үйлдвэрчин тариачны алх хадуур
өндөр өндөр гялалзав
Уралын баруун зүүн этгээдийг гэнэт улаан туг бүрхээд
дарлагдсан ардуудын сэтгэлийг хөдөлгөв
ЦАХИМ НОМЫН САН