Page 50 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 50

50   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



                                                    ЗЭЭЛИЙН ЧИМЭЭ

               Өндөр Дамбий ,өнөөх Дамбий , хөх Дамбий , халтар Дамбий

               Өглөөний нар сая гарч, уур цан оргилно
               Өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэн , нохой бас унтаж байна.
               Өндөр Дамбий дамнуурчны гудамжнаас сүүмэлзэн гарч ирээд ,
               Өлбөлзөн сөлбөлзөж алд дэлмээр алхална .
               Өвлийн хүйтэн хангинаж байтал, дан сармай дээлтэй ,
               Өрөөсөн гараа өвөртөө хийж, нөгөө гартаа бас таяг барьжээ.
               Өргөө гэр нь хаана вэ гэвэл, хүрээ нийт, хороо даяар ,
               Өчигдөр хэнийд нойрсов гэвэл , Хуар хүүхний халуун ханзан дээр гэнэ.
               Нүдэндээ том гэгчийн дүгэрэг шил хийж , хүнтэй уулзвал , хөмсөг зангидна
               Нүүртээ бага бага оо тавьж , хүүхэнтэй уулзвал бас жаахан духи үнэртүүлнэ
               Хийдэг ажил нь гэвэл , хэсэж тэнэж, хэрэлдэх, зодолдох хааяа хааяа
               Хичээл эрдэм нь аль вэ гэвэл хөзөр, даалуу, архи дарс жаал зугаа
               Харанхуй шөнө явах дадалтай , ханцуйдаа гэрэлтэй хармаандаа хутгатай
               Гудамжны нохой дайравч , гөлөөг гэвэл Дамбийг таниад гэдрэг буцна
               Хөгшин хүнийг хуурч чадна , хүүхэд багачуудыг айлгаж ч чадна
               Хүүхэн хүнийг хөөж ч чадна, эхнэр хүнийг эргүүлж ч чадна
               Өчигдөр өдөр хоол идээгүй, өнгөрсөн шөнө нойр бас дутуу ,
               Өнөө өглөө жавар чанга, одоо хаана очих юм билээ
               Өнөөх айлд оч юу, өглөөний цайг бууд юу
               Өндөр хоршоонд ор юу , өвөр түрий суйл юу гээд ,
               Ууж идэхийг яарахдаа урт хөлөө гуравдугаар араанд залгав
               Ууцаа үүрч, элгээ тэврээд, урд хороо уруу харайлгав.
               Гудамжны дунд өөх тосны үнэр өндөр хамрыг цохив
               Гурвантаа шинжиж ийш тийш хараад , тэр зүг тэмүүлэв
               Тэр айлын үүдэнд очоод, дээлээ засаж малгайг тэгшилнэ
               Дэргэдүүрээ хүн гарахад харж төв байдлыг гаргана.
               Нүднийхээ шилийг арчиж, нүүрнийхээ тоосыг цэвэрлэнэ
               Нусаа нийж, хоолойгоо засаад, хоѐр гурав ханиагаад оров
               Олон хүн тулга тойрон суухад нь толгой дараалан мэндлэв
               Орон дээр нь сандайлаад, олон хэлийг хольж ярина
               Цай авчраад өгөхөд нь <За за зүгээр зүгээр> гэнэ
               Цааш нь аваад явахад нь <За яах вэ , нэг хийгээд аль> гэнэ
               Буурал толгойтой эмгэн будаатай цай хийгээд
               Бувар бувар хүлхэж, буйл жавжаа бунтайлгана .
               Өндөр Дамбий өлссөнийг хэлэх үү өнөөх чавганцын идэхийг хэлэхүү
               Үмхэж хүлхэж байгаа юманд нь өт хорхой хөдөлнө.
               Баруунтай суусан хүүхний хөөрхнийг яах вэ ?
               Пялан дотор байгаа махны сайхныг яах вэ ?
               Хорхой нь хөдөлсөн Дамбийн нүд хоѐулан дээр ээлжлэн тусахад
               Хойгуур урдуур суусан хүүхнүүдийн шивэр авир ярилцах нь хэцүү
               Хөгшин авгайг <эмээ> гэж аргадан, элдэв юм ярьж
               Хөөрхөн хүүхнийг <Дүү минь>гэж, энэ тэрийг асууна.




               ЦАХИМ НОМЫН САН
   45   46   47   48   49   50   51   52   53   54   55