Page 46 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 46

46   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Манан будан , дарь утааны дотроос
               Улаан туг цухуйсаар мандана.
               Бид хорыг шингээж , дайсныг ялав
               Орос орон , алх, хадуур сүлд тэмдэг болов
               Олон сая үйлдвэрчин тариачин баярын цуурайг сонсов.
               Октябрь гэх нэгэн үг дэлхийг донсолгов.
               1931 он




                                                       АНХНЫ ЦАС


               Өвлийн эхэн сард хүйтэн сая эхлэхэд
               Өвгөд, хөгшид галыг түлэн, гэрийг дулаацуулна
               Өмнөд уулын оройгоор шамрага будан ороход
               Эрэгтэй эмэгтэй залуучуудын сэтгэл хөдөлж, бие биеэ бодно

               Шинэтгэл сарны гэрэл халхлагдаад шинэ цас хаялахад
               Хүн бүхний сэтгэлийн дотор тус тус нэг янзын дүр орно.
               Сэвсийн хаялах цасанд гутлын ул нуг нуг дуугарахад
               Шивэр авир гэлцэх дуу бүрхэг өдрийг баясуулна

               Жавар хүйтэн нэн чангадаж цасны их улам унах тутам
               Залуу хүний цус оргин буцалж , хүйтэн салхийг мөрөөднө
               Зургаан мичид орой дээр гялалзаж, зулын гэрэл хажууд сүүмэлзэхэд
               Зүрхний толин өвөр дотор гялбаж зэргэлдээ айлын үүдэн дээр тусна.
               1931 Улаанбаатар




                                                    ХАЛДАГ БАЛДАГ

               Шинэхэн авсан опел дугуйны дээр бөгсөө холбилзуулж
               Сиймхий торгон оймсны дээгүүр гуяа гялалзуулсан
               Хөдөөний гэхэд гоѐмсог , хүрээний гэхэд урьд үзэгдээгүй хүүхэн
               Усны гудамжийг уруудан , ухаангүй жийж явна
               Комбинат дээрээс гарсан , хойноо юм ачиж урдаа
               Хүн сундалсан бохир хар дугуйтай, бор даавуу дээлтэй
               Ажилчин гарч ирэхэд, хүүхэн дээгүүр харж исгэрэн
               Дэгжирхэн сээмэлзэж, яг хийтэл тулгаран завдахад
               Лувсан бохир хар дугуйгаа буруу тийш нь нэг эргүүлж
               Зөв тийш нь хоѐр холбиулсан боловч, хойноос ирж
               байгаа хүүхэн хайхралгүй байгаад, хариугүй ойртоход
               <<Хүүе яадаг билээ? Хүрээд ирэв Халдаг балдаг.
               хайшаан хүн бэ ?>> гэж хашгиран
               Уулга алдаад тулгаран унав.




               ЦАХИМ НОМЫН САН
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51