Page 42 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 42

42   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



                                                         ХЭВЛЭЛ

               Хавтгай том машины түр түр эргэх тутам
               Хажуугийн хүний хөлс чив чив дусална
               Нимгэн цагаан цаасны ярс ярс дэлгэх бүр
               Өтгөн хар бэх энд тэнд будна.
               Хэвлэн гаргасан дэвтрийн дотор
               Бүх ертөнц толь мэт үзэгдэх бөгөөд
               Хүн бүхэн түүнээс хамаг боловсролыг
               Сая олж мэднэ.
               1930 он




                                                          ХАВАР


               Тааламжтай сайхан хавар, найртай сайхан хавар
               Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгүүлнэ.
               Тэргүүнээ өргөж, дөрвөн зүг хандвал
               Тэнгэрийн хязгаар цэв цэлийн, уудмаар амьсгална.

               Алтан наран гийж, мөнгөн цасыг хайлуулаад
               Амьтан бүхэн төлжиж цэцэг навч соѐолно.
               Шар дэлхий ногоон дээлийг өмсөн ѐсолж
               Цөцгий болжмор жиргэлдэн хөгжим өргөж угтана.

               Бургаас модны навч зулзага бултайн цэцэглэж
               Туулай чандага үүгээр түүгээр харайн наадна.
               Хурга, ишиг энд тэнд майлалдан давхилдаж
               Хоньчин хүү нимгэн дээлийг өмсөн дэвхцэнэ.

               Голын мөсөн хойд далайд нүүн одож
               Булгийн ус хөгжим мэт эгшиглэн мяралзана.
               Хараацай шувууд хоосон агаарт дураар сүлжиж
               Хүүхэд багачууд түүний жиргэхийг дагалдан гүйлдэнэ.

               Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулж
               Хөгшин залуу хүмүүсийн сэтгэлийг бөмбөрүүлэн уяруулна
               Үдшийн жавар нуугдаж өглөөний хяруу ичээд
               Морь мал дураар бэлчин зүлгэн дээр хөрвөөнө.

               Ногооны униар дэгдэж уулын мод хөхрөөд
               Буга хандгай сүрэглэж яруу сайхнаар урамдана.
               Хүн ард бүгчим гэрийн мухрыг огоорон
               Уудам талбар, ариун агаарт давхилдан цэнгэнэ.





               ЦАХИМ НОМЫН САН
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47