Page 37 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 37

37   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Газар, орон, хүн ардын байдал сонин болоод
               Мөнөөх л энэ тэрийг сонирхон харсаар явав

               Хамт явсан орос эхнэрээс газарчлуулаад
               Гаалийн газар очиж байцаалган
               Бас өртөөний газар очиж тэрэгний пиу авсны дараа
               Буудлын газар очиж хонов

               Ирэх өглөө эртхэн босож замдаа
               Галт тэрэгнээ сууж Берлин зүг явав
               Явах зам нөгөө тариалан үргэлжилсэн агаад
               Ой мод тарлан, их төлөв мэлийн газар болно

               Хөдөөний айлын орон суурь байдлыг сонирхон
               Энэ тэрийг цонхоор харан явтал,
               Агшин зуур хоѐр цаг өнгөрөөд,
               Хотын дэргэд хүрч ирэв

               Берлин хотноо нэгэнт ирээд
               Штенинийн их банхув (буудал)дээр буув
               Эндээс нэг газарч хүнийг олж явсаар
               Монголчуудын суусан газрыг олж очив

               Олон хүүхдүүд угтан гарч гүйлдэхийг үзвэл,
               Цөм боловсон улсын хувцсыг өмсөж, байдлыг олжээ
               Харилцан амар мэндийг мэдэлцэн дараа орж сууцгаагаад
               Тэд нутаг зүгийг сонирхон , бид энэ газрыг сонирхоно

               Тэгээд Берлин хотноо байр байдал олж төвхнөн суугаад
               Үүгээр түүгээр явалцан хот орон, энэ тэрийг үзэв
               Өдөр ирэх тутам газар орны байдал энэ тэртэй танилцан дассаар бөгөөд
               Энэ газар сууж, эрдэм боловсролыг сурч, улс ардад туслахаа зорив.

               хэмээсэн энэхүү замын өгүүллийг
               1927 оны 8 сарын 27ны өдөр
               Берлин хотод гүйцэтгэн бичив.
               1927 оны 8 дугаар 17 Берлин
               Шарлотенбург Гролман Гудамж 23

                                            АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ


               Алс газар сурахаар очих замд
               Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
               Өвсний толгой намилзан халиурахын дундуур
               Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
               Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд




               ЦАХИМ НОМЫН САН
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42