Page 40 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 40

40   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Ертөнцийг цэлмэгээр гэрэлтүүлж есөн сарын ѐслолд баярыг хүргэнэ.
               1930 он




                                                     ХОЁР ЗОХИОЛЧ

               Ваартай цэцгийн хажууд
               Бага залуу хоѐр зохиолч зугаацан сууж
               Пиво хэмээх архиар гэдсээ баясуулан
               Бахтай сонин яриагаар сэтгэлээ хөгжүүлнэ.
               1930 он




                                                  ХОЁР ЗАЛУУ ЭР ЭМ

               Хоолны ширээний хажууд хоѐр залуу хүн шинэ танилцаад
               Хослон гарч одон, байшингийн сүүдэрт ярилцах нь сонин
               1930 он




                                                         МАГНИТ

               Цагаан туурганы хажууд
               Улаан малгай тунарах бөгөөд
               Улаан малгайны доогуур
               Хасын царайг гэрэлтүүлэгч
               Эү Лю Ба Зэүгийн залуу охин
               Миний сэтгэлийг булаана.
               1930 он




                                                       ГАЙХАЛТАЙ

               Хар малгайтай залуу эхнэрийн
               Үзэсгэлэнт би ихэд магтана.
               Толгойтой түүний нөхрийн
               Аргыг би бас сайшаана.
               1930 он




                                                     ТУЯА ҮЗЭГДЭВ




               ЦАХИМ НОМЫН САН
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45