Page 41 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 41
41 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Найман сарын арван тавны туяа
Мөнгөн аягын адил гэрэлтэн инээмсэглэхэд
Нахиад угсааны олон ард ширээ будааг засаж
Баяр ѐслолыг хийх бөгөөд
Урьдын догшин монголын
Довтолго дарлагдлаас гарч ,
Эрх чөлөөгөө олсны дурсгалыг үйлдэнэ.
Харгис үндэсний үзэлтэн үзээд
Хар хятад гэж хараан занах боловч
Одоо цагийн залуу оюутан
Интернационалын үзлийг баримталж
Талархан үзэх нь тодорхой бий гэхээс гадна
Энэ орой хэдэн уран зохиолчид цугларан
Утга уянгыг шүүмжлэн хэлэлцэхэд
Явхийтэл, найман сарын арван таван тохиолдсон бөгөөд
Тэрхүү, толь мэт тунгалаг, цас мэт цагаан саран
Дүв дүгрэгээр манай хажууд гэрэлтэж
Идэр залуу зохиолчдын оюун ухаанд
Гэгээн туяагаа тусгана.
1930 он
НУУЦ ЯНАГ
Хуралдсан олны дунд учирмагц
Дөрвөн зүг эсрэг ширтэлцэж,
Хоѐр сэтгэлийн дотор нэг зэргээр
Зул гэрэлтэж буйг хэн мэднэ.
Хожим өдөр гүн ойн дунд учирч
Сэтгэл зүрхийг хангахад
Гагцхүү хажуугийн цэцэг үзэж
Бид хоѐрын зүг инээмсэглэнэ
Эгшин зуур боловч ,
Түмэнтээ бодогдох бөгөөд
Хэзээ ба хаана гэж
Өчүүхэн хоѐр зүрх нь өвдөнө
Хоѐр бие хэдийгээр
Эрх чөлөөгүй боловч
Сэтгэл зүрх нь хэзээд
Нэг сарны дотор хосолно.
1930 он
ЦАХИМ НОМЫН САН