Page 43 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 43

43   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Цэцэг навч төлжин, тэргүүнээ дээш өргөөд
               Цоморлогийн дотроос өнгө бүрээр инээмсэглэнэ.
               Хээрийн галуу ирж гангар гунгар донгодоод
               Хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулж холхийг мөрөөдүүлнэ.

               Найртай улирал огторгуйг тулж, дахин шинэтгээд
               Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэрүүлнэ.
               Хүсэлтэй сайхан хавар аа, цэнгэлтэй сайхан хавар аа,
               Хүн бүхэн чамайг хүлээж, бодис бүгд чамайг мөрөөднө.
               1931 он





                                                       МӨРӨӨДӨЛ

               Хаврын найртай улирал бас дахин ирж ,
               Бургасны мөчрийг цэцэглүүлэн эхлэв.
               Хайртай янаг чи хэзээ хүрч ирж
               Миний зүрхийг баясгуулан цэнгүүлэх вэ?
               Өндөр уулын орой дээр гарахад
               Холын бараа цэв цэлийн үзэгдэнэ
               Өөрийн биед хоѐр жигүүртэй болоосой,
               Даруй нисэж чамдаа очих юмсан
               Гэгээн нар нэгэнтээ ойртон ирж
               Цонхны доторхийг гэрэлтүүлэн эхлэв.
               Хэдийнээ амраг чи одоо учирч
               Миний хэнхдэгт зул барих цаг болов
               Агаарт нисэн жиргэгч шувууд
               Малчин хүнд хөгжим зугаа болно.
               Алс газраас дурсан суугч хонгор чи
               Миний сэтгэлд мөрөөдөл болно.
               1931. Баянгол




                                                       ШАНСОНЕТ
                                                       (Завхай дуу)


               Опел дугуйдаа мордъѐ доо
               Роща цэцэрлэгтээ очъѐ доо
               Олон хүнийг үзэж
               Орчлонгийн сэтгэлийг сэргээе дээ
               Туулын хөвөөн дээр зугаалъя даа
               Тунгалаг усанд нь умбая даа
               Долгио цалгиаг нь хаялуулж
               Дуртай хүүхнээ сочооѐ доо




               ЦАХИМ НОМЫН САН
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48