Page 48 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 48

48   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр




               Залуу эхнэр эрх
               Зан авир дээрэнгүй
               Жаргах зовох хоѐрын завсар
               Жаран нас шахав

               Жар хүрч байгаа боловч
               Завхай сэтгэл хэвээр
               Зах зээлээр явж
               Марзганаж явдаг хуучнаар

               Баруун хороогоор явж
               Багачууд хүүхдийн доог болов
               Байн байн хэсүүчилж
               Байдаг хүндээ барав

               Отгон эхнэр омогтой
               Олон хүний дунд загнана
               Орой болтол унтаж
               Ор дэрийг үл хураана

               Оѐх эсгэхийг мэдэхгүй,
               Орж гаран явна
               Орог болсон туслагчийн
               Орой дээр суув

               Хоѐр эхнэр эвгүй
               Хоорондоо хэрэлдэнэ
               Хувхай толгойт туслагчийг
               Хоѐулаа ээлжлэн загнана

               Хоолоо өвгөн хийж
               Хоймор суухаа байв
               Хорин хэдэн насанд үзээгүйг
               Хожим болсон хойно үзэв

               Хөрөнгө мал нь хураагдаж
               Хөдөөний эхнэр ирэв
               Хөгшин толгой гурван эхнэрт
               Хөл гарын боол болов

               Хүсэлдээ хүлэгдээд
               Хүлээсэндээ тээглэж байгаа
               Хөгшин толгойг үзэв үү
               Хүн бүгдийн инээд хүрнэ






               ЦАХИМ НОМЫН САН
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53