Page 49 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 49
49 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ШИНЖЛЭХ УХААН
Шинэ ѐсон мандаж, шинжлэх ухаан дэлгэрэхэд
Шинэ цагийн хүмүүс, шим үрийг нь хүртэнэ
Шашны ном хөсөрдөж шил талд хийсэхэд
Шар хар харгис нар шургачин унаж үхнэ
Бурхны номлол тэнгэрийн ѐсыг сонссоор
Бүтэн гурван зуун жил харанхуй нүхэнд унтав
Бодисын ѐсны шинжлэх ухаан гэнэт гарч ирэхэд
Буруу зөвийг сая бид ялган танив
Хуучны суртлыг ховх цохиж
Хуурмаг сүсгийг хусан хаяхад
Худал хуцагч лам нар сандран гасалж
Хувхай ширээнийхээ доор дэмий л улина
Бодисын ѐсны шинжлэх ухаан бол
Бурангуй ѐсыг эвдэгч илд
Бүдүүлэг байдлыг гэгээрүүлэгч толь
Бүх дэлхийн нийгэм журмын нөхөр юм.
1931 он
НОЙРЫН ДУНД
Шөнийн гүн хав харанхуй
Гурван цагт чив чимээгүй
Залуу хүмүүс нойрын дуг
Янагийн зүүд амтны дунд,
Сэтгэлийн онгоц далайн долгионд
Шинэ янаглал галын дөлөнд
Зулын гэрэл бүрэг бараг
Зөн билэг араг тараг
Хөдөлсөн хүсэл хэрмийн дээр
Хүүхний толгой дэрний дээр
Гудамжны жавар тас няс
Янагийн халуун 40 градус,
Цагийн дуун заг жиг ,
Сэтгэлийн дотор жирэв жарав.
Хайртай амраг хэн бэ ?
Халуун хөнжил хаана вэ?
1931он
ЦАХИМ НОМЫН САН