Page 51 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 51

51   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хуучин танил гэж худал хэлэн, хоршооны түшмэл гэж хоймор сууна
               Хуудас бичиг гаргаж, хий гайхуулан, хувь тавилан ихтэй гэж хээв ярина
               Өглөөний цайны яриа, үдшийн хоолны үед хүрэв.
               Өндөр Дамбий хэдийнээ бүсээ тайлж, хоймор сууж хоол хийх болов.
               Хэсэг махыг тас тас цавчин, бүдүүн өөхийг бөөнөөр нь холино
               Хийсэн хоол нь хүүхэнд хурцдаж, чавганцад шорвогдов.
               Хүргэн хүү ч болов. Хоѐр шөнө ч хонов. Гэрийн эзэн ч суув
               Хогшил юмыг авчрах болов. Хоѐр ачааны чийчээ хэрэгтэй гэнэ
               Хойд өдөр нь хоѐр илжиг тэрэг хашааны хаалган дээр тулжээ
               Хөх Дамбий хөлсөө гоожуулан, дааж ядан юм авчирна

               Авч ирсэн юм нь асар үнэтэй ховор эд гэнэ
               Амьтан хүнийг хавьтуулахгүй наагуур цаагуур нь тойрно.
               Гай газар доороос , гарт барьсан авдрын ѐроол цөмрөв.
               Хагарсан лонх, хатсан колбоос, ханзархай гутал ийш тийш давхина
               Хүргэн хүү хүзүү сунгаж гүйнэ . Хүн бүгд түүнийг харуулдана.
               Хөгшин эмгэн үзээд, хөлсний тэргийг нь гэдрэг дуудав,
               Халтар Дамбий ха ха инээсээр, хамаг юмаа дахин ачаад,
               Хар илжгийг тас гуядан явав. Хаана очсоныг бүү мэд.
               1931он




                                                            ОД

               Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо !
               Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо!
               Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо !
               Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв.

               Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном ?
               Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
               Манай ертөнц шиг янз янзын юм холилдон
               Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу ?Үгүй юу?

               Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
               Орчлон ертөнц гэгчийг чи мэднэ үү? Үгүй юү ?
               Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
               Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи ?

               Эрдэмт марс од оо ! Чи нэгд нэгээр харж байна.
               Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
               Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов .
               Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.
               1931 он






               ЦАХИМ НОМЫН САН
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56