Page 56 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 56

56   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Зөвлөлт засаг тогтнож ертөнцийн чих , нүдэнд хувьсгалын дуу,
               гэрэл зэргээр тусав
               Ильич багшийн ариун суртал, үйлдвэрчин ардын халуун гараар бүтсэн
               Октябрийн хувьсгал
               Зүүн Европ , Умард Азийн оронд урьд үзэгдээгүй гайхамшигт шинэ
               орчлонг тогтоов
               Зуун мянган жилд оршин байсан царь-ийн (хааны) ширээг зальхай
               Керенскийн сүргийг зайлуулав
               Оросын уудам сайхан орныг бузарласан хөрөнгө газрын эздээс
               үйлдвэрчин тариачин өөрийн орныг цэвэрлэн авав
               Түмэн орны харанхуй түүхийг халсан Октябрийн хувьсгалд дэлхий дахин
               цугаар цочин ширэв
               Газар бүрийн пролетари нарт яруу уриа сонстоод өргөн жагсаалын холхи
               зам тодров
               Колони ба хагас колонийн түмэн ардыг нойрноос сэрүүлээд, үнэнч нөхөр
               хань нь төрөв
               Будангуйрсан хөрөнгөт ертөнцийн байдлыг тэгшлэн засах хүчтэйеэ
               долгион хөдлөн шуугив
               Болшгүй хуучин орчлонгийн бузар явдлыг бут эвдээд бас дахин шинэ
               ертөнцийг тогтоох Октябрь
               Боолын гинж, хөрөнгийн урхийг тас огтлоод нийгэм журмыг байгуулах Октябрь
               Баруун Европ, Америкийн үйлдвэрчинд үлгэр болоод таван тивийг
               бүрхэх Октябрь
               Байн байсаар бүх дэлхийн Октябрь болж, хуучин байдал бүхэн цөм
               өөрчлөгдөөд гагцхүү наран хэвээр мандана.




                                                 ХАН ЕРТӨНЦИЙН САР


               Хан ертөнцийн сар минь
               Хангай дэлхийгээс хагацахгүй
               Хайртай амраг хүү минь
               Гагцхүү намайг гэсэн
               Ялгам сайхан сар минь
               Ертөнц дэлхийн дэнлүү
               Янаг амраг хүү минь
               Ямагт миний дэнлүү
               Алман сайхан сар минь
               Арван зүгт сацарна
               Алтан сайхан гэрэлд чинь
               Амраг сайхан хүү минь баярлана
               Яхир банзан дээр хэвтэхэд
               Яс мах минь шархирна
               Ялтан хэрэгтэн гэгдэж
               Ямар хүнд ч доромжлогдоно




               ЦАХИМ НОМЫН САН
   51   52   53   54   55   56   57   58   59   60   61