Page 57 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 57

57   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Орчлон ертөнцийн дээр
               Олон юмыг үзэв
               Одоо нэгэн бие минь
               Гянданы зовлонг эдэлнэ
               Харанхуй гянданы дотор
               Гаслангийн манан тунана
               Гаслах өлсөх хоѐроор
               Хань нөхөр болгоно
               Хажуугаар суусан хүмүүс
               Хар бараан царайтай
               Гаслах зовох яриагаар
               Хамаг өдрийг өнгөрүүлнэ
               Дулааны улирал болоход
               Цэцэг навч дэлгэрнэ
               Зөөлөн ариун зүрх минь
               Гянданы дотор ялзарна
               Зүдсэн муу бие минь
               Зоорин дотор өмхийрч
               Зовлонт хөөрхий сэтгэл минь
               Үүгээр түүгээр тэнүүчилнэ
               Зэвэрсэн гянданы дотор
               Зовлонгийн уур дэгдэнэ
               Зэвхий царайтай хүмүүс
               Зэрлэг араатан шиг үзэгдэнэ
               Шорон гянданы орон дээр
               Шарилж өвс ургавал
               Шаналан зовсон миний
               Санаа сая ханана.
               1932 он


                                            ЯНАГ АМРАГАА МӨРӨӨДӨХҮЙ

               Нарны гэрэл үзэгдэхгүй
               Шувууны дуу сонсогдохгүй
               Намайг, чамайг зовоосон
               Яасан сүрхий гяндан бэ!
               Шоронгийн мянган зовлонг
               Шаналж эдлэхийн дотор
               Янаг амрагаа мөрөөдөх
               Нэг зовлон хэцүүеэ
               Гэдрэгээ хараад хэвтэхэд
               Хэнхдэгийн дотор давчидна
               Гэрээ санан бодоход
               Гэргий ханиа мөрөөднө
               Хажуу тийшээ хараад хэвтэхэд
               Хамаг бие минь чилнэ




               ЦАХИМ НОМЫН САН
   52   53   54   55   56   57   58   59   60   61   62