Page 60 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 60

60   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



                                               ЗАЛУУ БИЕ ГАНИХРАХУЙ

               Туйпуу туурга нь зузаан
               Түүний дотор харанхуй
               Тунгалаг царай минь зэвхийрч
               Тодорхой ухаан минь балартана
               Насан идэр залуу
               Нийгэм журмын оюутан сан
               Нэгэн өдөр ч ил явбал
               Нийтийн боловсролд нэмэрсэн
               Зовлонт гянданд хоригдсоноос
               Зуурдын замыг хөөмөөр өө
               Залуу насаа хайрлаж
               Засгийн энэрлийг хүлээнэ
               Энэлэгт гянданд хоригдоход
               Энэ ертөнц хэрэггүй шиг
               Эрдэм боловсролоо бодвол
               Энэ улсдаа хариулалтай шиг
               Харгис феодал лам нар
               Халбайн салбайн сууна
               Харах бүр уур хүрч
               Хэлэлцэх бүр хэрэлдэнэ
               Нударган нударган баячууд
               Бузар хоолоо идсээр
               Юунд би тэдний хоолонд
               Нүд тусган горилно
               Өсөх бага наснаас
               Өөрийн улсдаа зүтгэв
               Өнчин надад эх болсон
               Өршөөлт засаг минь танина уу
               Хар бага наснаас
               Хайрт улсаа гэв
               Ганц надад хань болсон
               Хайртай засаг минь харна уу
               Арван хэдэн наснаас
               Ардын хувьсгалыг дагав
               Алдаа эндэгдэл байвал
               Анхаарч засах минь лав
               Үгээгүү ядуугаар бойжив
               Үнэнч шударгаар хүмүүжив
               Үйлдсэн хэрэггүй юмсан
               Өчүүхэн намайг гаргана уу
               Ногооны униар тунахад
               Нүхэн зооринд оров
               Модны мөчир шарлахад
               Миний бие гундсаар




               ЦАХИМ НОМЫН САН
   55   56   57   58   59   60   61   62   63   64   65