Page 61 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 61
61 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Хаврын сайхан нарнаас
Харанхуй гянданд оров
Намрын сайхан салхинд
Намайгаа гаргах болов уу
1932 он
ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮСЭХҮЙ
Хүсэх мөрөөдөл хязгаарлашгүй
Хүлээст гяндан завсаргүй
Хүний эрмэлзэл хэмжээлшгүй
Хүслэнгийн үүл нээлтгүй
Эр бага настай
Эрдэм чадал хомстой
Эрх чөлөө хоѐр минь
Эрчит цоожны дотор
Явдаг газар минь хэмжээтэй
Явган цэрэг дагаастай
Ярих хэлэлцэх тоотой
Ялимгүй юмнаас загнана
Музейд хоригдсон араатан шиг
Мөрнөөс хагацсан загас шиг
Мөхлөгт учирсан миний бие
Мөнхийн чөлөөг мөрөөднө
Торонд орсон шувуу шиг
Талд хоцорсон янзага шиг
Түгжигдэж хоригдсон миний бие
Түргэн гарахыг тэмүүлнэ.
Залуу бага бие минь
Жадны үзүүрт захирагдана
Зарим догшин цэргүүд
Зандран хөөж сүлбэнэ
Чөлөө эрх хоѐр минь
Цэнэгт бууны аманд
Жаахан түдэх гэвэл
Замаг оньсыг тачигнуулна
Эрх чөлөөгүй гачигдахад
Энэ ертөнц хэрэггүй шиг
Эрдэнэт хүний бие
Энэ дэлхийд олдошгүй шиг
Усан доторхи загас
Уруу өөдгүй дураараа
Усны амьтан ч болоосой
Нуур далайд явахсан
ЦАХИМ НОМЫН САН