Page 66 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 66
66 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Хулгайч ялтанд тооцоод
Хялайн харах болно
Өнгөт орчлонд явахад
Үерхэх нөхөр олоон
Өмхий зооринд хэвтэхэд
Үтэр орхидог нь үнээн
Нарны гэрэлд явахад
Янаг амраг олоон
Нарсны ѐроолд хэвтэхэд
Яасныг бүү мэд
Гадна сайхан явахад
Хайртай амраг олоон
Харанхуй гянданд ороход
Харж үзэх нь ганцхаан
Гэгээн засгийн энэрэлээр
Гэртээ харих өдөр бий
Гэмгүй явсны үрээр
Хэтийн зам олдоно
Ертөнц дээр төрсөн хойно
Юм юмыг үзэх нь зүй
Энэлгээт гянданы зовлонг
Эдлэн амсах бас хэрэгтэй
Залуу бага насандаа
Жаргал зовлонг ээлжлүүлж
Жам ѐстой танилцан
Заавар далдыг олох нь мөн
Түмэн зүйлийн зовлонг
Туулан гарч гэтэлбэл
Түүний үр шим нь
Тус ашгийг олгодог ч бий
Жаргалыг хамтатгасан этгээд
Зуурдын орны дайсан
Зовлонг хамтатгасан хүү минь
Ёстой миний амраг мөн
Энэ өдрийн зовлонг хуваасан
Энхрий амраг хүүтэйгээ
Эцэс өдрийн жаргалыг би
Эрхгүй чамтайгаа хуваана
1932 он
ТЭРГЭЛ САРЫГ ҮЗЭХҮЙ
Дүгрэг сайхан сар чамайг
Дөрвөн сар үзсэнгүй
ЦАХИМ НОМЫН САН