Page 70 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 70
70 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Тэр бид хоѐр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг
1933 он
АНЧНЫ ДУУ
Уудам талын цэцэг
Ургаж алаглаад чимэгтэй еэ
Уран ганган охин минь
Эрс бидэндээ чимэгтэй еэ
Хөдөө хээрийн араатанд
Бугыг гүйцэх үзэсгэлэнгүй
Хүн төрөлхтний дотор
Хүүхнүүдийг гүйцэх үзэсгэлэнгүй
Атар хангайд зориглосон
Анчин эрсээ угтацгаа
Ая эгшгээ эгшиглэцгээ
Агшин зуур наадацгаая
1933 он
ЭГШИГ
Манхны цаанаас лимбэ эгшиглэхэд
Уужим цээлхэн аялгуу нь
Сэтгэлийг хөдөлгөж
Чихэнд чимэгтэй
Цээжинд бахтай
Урьдаас эхлэн сонстсон
Уянгат аялгуу
Ус мяралзах
Ургамлын жигдрэх
ЦАХИМ НОМЫН САН